MSSF

  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
baysgalan_01Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан

Манай цахим хуудсаар зочилж буй  Эрхэм  хүндэт багш, дасгалжуулагч, оюутан залуучууд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Монголын оюутны спортын холбоо нь /МОСХ/ Монгол улсад оюутны биеийн тамир, спортыг бүх төвшинд хөгжүүлэх, тэдний эрүүл мэнд, бие бялдрыг    чийрэгжүүлэх, нийтийн болон их спортын төрлүүдийг эрчимтэй хөгжүүлж, их, дээд сургуулиудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж нэгдмэл удирдлагаар хангах, тэдний эрх ашгийг хамгаалах, оюутны спортын нэгдсэн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн жилээс жилд цар хүрээгээ өргөжүүлэн ажиллаж байна. Дэлгэрэнгүй унших

ШУТИС тэргүүллээ

БСШУЯам, ЗГХА- БТСГазар, МОХолбоо, МОСХолбоо хамтран Монголын улсын 2012 оны Оюутны аварга шалгаруулах тэмцээнийг волейбол, ширээний теннис, гандбол, жудо, шатар, заалны хөл бөмбөг, модон бөмбөг, явган аялал, сагсан бөмбөгийн спортын 9 төрлөөр Улаанбаатар хотноо 2 сарын 1-ний өдрөөс 5 сарын 11 хүртэл хугацаанд амжилттай зохион байгуулан явуулсан билээ.
Дэлгэрэнгүй...
 

Сагсан бөмбөгийн оюутны аваргууд тодорлоо

Оюутны улсын аварга шалгаруулах 2012 оны тэмцээнүүдийн хамгийн отгон нь болох сагсан бөмбөгийн тэмцээн энэ оны 5 сарын 7-11-ны өдрүүдэд ШУТИС, МУБИС-ийн спорт зааланд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд МУИС, Отгонтэнгэр ИС, Дотоод хэргийн их сургууль, ХААИС, ХҮДС, ШУТИС, ХУИС, ҮБТДС, УБДС, УБИС, Мон-Алтиус БТДС, МУБИС-ийн эрэгтэй-13, эмэгтэй-9 нийт
Дэлгэрэнгүй...
 

Оюутны аварга үргэлжилж байна

Монгол улсын 2012 оны оюутны аварга шалгаруулах 9 төрлийн тэмцээнүүд 2 дугаар сарын 1-нээс 5 дугаар сарын 11-ны хооронд волейбол, гандбол, жудо, шатар, заалны хөл бөмбөг, ширээний теннис, модон бөмбөг, явган аялал, сагсан бөмбөгийн төрлөөр болж 35 их, дээд сургуулийн 1100 орчим оюутан залуучуудыг хамруулан, зохион байгуулагдаж байна. Тэмцэээийг БСШУЯам, БТСГазар,
Дэлгэрэнгүй...
 

Оюутнуудын тэмцээн Москвад эхэллээ

Монголын оюутны спортын холбоо (МОСХ), Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, ОХУ-ын Монгол оюутны холбоо хамтран ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж буй Монгол оюутнуудын дунд 2012 оны 5 сарын 7, 8-ны өдрүүдэд сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулан явуулж байна. Тэмцээн РУДН буюу "Улс түмний найрамдлын их сургууль" -ийн спортын зааланд эхэлсэн
Дэлгэрэнгүй...
 

Орон нутгийн их, дээд сургуулийн оюутны спорт, урлагийн XV их наадам Архангайд болно

Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, коллежийн хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан, багш нарын харилцан ойлголцол, туршлага солилцох, тухайн орон нутгийг танин мэдэх, оюутны авъяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, урлаг уран сайхан, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх, биеийн тамир спортын хөдөлгөөнд оюутан залуучуудыг
Дэлгэрэнгүй...
 
Хуудас 1 -с 15