MSSF

  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Home Тэмцээн Универсиад Ширээний теннисний аваргууд тодорлоо

Ширээний теннисний аваргууд тодорлоо

И-мэйл Хэвлэх PDF
mssf_sss_02Монголын Оюутны спортын 2011 оны аравдугаар “Универсиад” их наадмын ширээний теннисний тэмцээн “Champion” клубт 3 дугаар сарын 18-19нд зохион байгуулагдлаа.

Тэмцээнд ШУТИС, МУИС, МУБИС, ХААИС, ЭМШУИС, БХИС, Цагдаагийн академи, СЭЗДС, Төмөр замын ДС, ХҮДС,  ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Аварга БТДС, Тэнгэр ДС, Мандах бүртгэл ДС, Алтай ДС, Газарчин ДС, Засагт хан ДС, Монгол-Солонгосын хамтарсан техникийн коллеж 19 их, дээд сургуулиудын эрэгтэй 50, эмэгтэй 32 оюутан тамирчид өрсөлдөн дүнгээ гаргалаа.

Эрэгтэй ганцаарчилсан:

1.    ШУТИС –ийн оюутан СМ З.Төрболд
2.    ШУТИС –ийн оюутан СМ Э.Лхагвасүрэн
3.    ҮБТДС –ийн оюутан СДМ С.Оргил

Эмэгтэй ганцаарчилсан:

1.    ҮБТДС–ийн оюутан СДМ Х.Цэндмаа
2.    МУИС-ийн оюутан СДМ  С.Агьзул
3.    БХИС –ийн оюутан СДМ  Б.Мөнгөнцэцэг

Холимог хос:

1.    ШУТИС –ийн оюутан СМ Э.Лхагвасүрэн, СДМ Б.Энхжин
2.    МУБИС–ийн оюутан СМ З.Төрболд, спортын 1-р зэрэгтэй тамирчин Ч.Даваажаргал
3.    МУИС–ийн оюутан СДМ Б. Буянбат, СДМ С.Агьзул

Байгууллагын дүнгээр:

1.    ШУТИС
2.    МУИС
3.    ҮБТДС-иуд эхний байруудыг эзэллээ.

Оюутны тэмцээний хаалтын ажиллагаанд МОСХ-ны ЕНБД Д.Жаргалсайхан, МУБИС-ийн ДУТС-ийн захирал, МОСХ-ны УЗ-ийн гишүүн Л.Цэрэнсодном, “Champion” клубын Гүйцэтгэх захирал С.Эрдэнэчимэг нар оролцлоо.

Тэмцээнд амжилттай оролцсон тамирчид 8 дугаар сарын 12-23ны өдрүүдэд БНХАУ-ын Шинжинь хотноо болох Дэлхийн Оюутны Зуны Спортын XXVI  их наадамд оролцоно.
Оюутны дараагийн тэмцээн 25-26нд аэробик ШУТИС-ын спорт зааланд,  25-27-нд гандбол Мон-Алтиус БТДС-ийн зааланд тус тус зохион байгуулагдана.

МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБОО