MSSF

  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Home Тэмцээн Универсиад Дэлхийн оюутны спортын өвлийн XXV Универсиад

Дэлхийн оюутны спортын өвлийн XXV Универсиад

И-мэйл Хэвлэх PDF
Турк улсын Эрзурум хотноо 2011 оны 01-р сарын 27-ноос 02-р сарын 06-ны өдрүүдэд  Дэлхийн оюутны өвлийн XXV Универсиад наадам уулын цана, биатлон, гүйлтийн цана, цанын 2 төрөл, трамплин, фристайл, сноуборд, керлинг, уран гулгалт, хоккей, шорт трейк гэсэн үндсэн 11 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг наадамд 52 орны 2000 гаруй тамирчид  66 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс ОХУ-ын баг тамирчид 14 алт, 14 мөнгө, 10 хүрэл медаль хүртэн тэргүүлж БНСУ-ын тамирчид 7 алт, 3 мөнгө,  5 хүрэл, Укриан улсын тамирчид 6 алт, 5 мөнгө, 4 хүрэл медальтайгаар удаалсан байна.

Манай улсаас Шорт трейкийн ОУХМ Б.Базарсад 1000 м-ийн зайд 49 тамирчид өрсөлдсөнөөс 31 дүгээр байранд орсон амжилт үзүүлсэн бол БНСУ, БНХАУ, БНСУ-ын тамирчид эхний 3 байрыг эзэлсэн.  Б.Базарсад  500 м-ийн зайд 10 дугаар гараанд гарч Украйн, Франц, ОХУ-ын тамирчидтай өрсөлдсөн 50 тамирчинаас 45 дугаар байранд орж Франц, Канад, Хятадын тамирчид түрүүлжээ.
Гүйлтийн цанын тамирчин ОУХМ Т.Доржготов 10 км зайн уралдаанд 00:33:56 секундын амжилттайгаар 69 тамирчнаас 60 дугаар байранд оржээ. Энэ төрөлд ОХУ-ын тамирчин Владислав Скобелев /00:25:43/, Японы тамирчин Акира Самуэл Лэнтин /00:26:38/, Казакстаны тамирчин Геннадие Матвиенко /00:26:41/ тамирчид тэргүүлсэн байна. ОУХМ Т.Доржготов ойрын зайн спринт - ганцаарчилсан төрөлд 64 тамирчнаас 61 дүгээрт бичигджээ. Тус төрөлд ОХУ-ын тамирчин Радик Газиев- I, Францын тамирчин Баптистэ Грос- II, Казакстаны тамирчин Дэнис Влотка нар эхний 3 байрт оров.  Гүйлтийн цанын төрлийн 15 км зайн уралдаанд  ОХУ-ын тамирчид болох Владислав Скобелев/00:43:58/, Илшат Нигматулин /00:44:40/ нар эхний 2 байрыг эзлэн 3 дугаар байрт Казакстаны тамирчин Александр Осипов /00:44:47/ оржээ. Манай тамирчин Т.Доржготовын /00:57:38/ хувьд 62 тамирчидаас 53 дугаарт бичигдсэн байна.


Наадмын тухай дэлгэрэнгүй мэдээлэлийг www.universiadeerzurum.org сайтнаас хүлээн авна уу.
Дэлхийн оюутны өвлийн дараагийн Универсиад 2013 онд Словян улсын Марибор, 2015 онд Испани улсын Гранада хотноо тус тус зохион байгуулагдана.