Тайланд улсын Бангконг хотноо 2007 оны 8 дугаар сарын 8-18ны өдрүдэд болсон зуны 24 дүгээр “Универсиад” наадам спортын 17 төрлөөр явагдаж дэлхийн 152 гаруй орны 9.200 гаруй тамирчид, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцсон ба Монголын баг тамирчид жудо бөх, теннис, ширээний теннис, таэквендо, буудлага, хөнгөн атлетикийн 6 төрөлд 50 хүний бүрэлдхүүнтэй оролцсон.“Универсиад 2007” их наадмын үйл ажиллагааг Ц.Энхбат захиралтай TV9 телевиз Монгол эх орон даяар шууд дамжуулсан бөгөөд өдөр тутмын сониноос “Өдрийн сонин”-ны спортын сэтгүүлч Б.Бадмаа нар оролцон наадмын ажиллагааг халуун цэгээс цаг үеийн мэдээллийг спорт сонирхогч ард түмэндээ орон даяар хүргэн ажилласан.
Бангкокын наадмын буудлагын тэмцээнд Дэлхийн цомын алт, хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл, Зүүн Азийн наадмын алтан медальт тамирчин, МУБИС-ийн БТДС-ийн оюутан Ц.Мөнхзул гар бууны 25 метрийн зайд 580 оноо авч шигшээ 8-д шалгаран мөнгөн медаль авч Монголын оюутнуудаас Универсиад их наадмын түүхэнд анхны мөнгөн медалийг хүртсэн юм. Буудлагын тамирчин Д.Лхамсүрэн урт бууны 50 метрийн зайд 4 дүгээр байранд, М.Батмөнх 6 дугаар байранд, Ц Мөнхзул гар бууны 10м зайд 8 байрт тус тус шалгарсан юм.
Энэхүү наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд Азийн тоглолтын мөнгөн медальт, ОУХМ М.Бундмаа алтан медалийг хүртэн, эмэгтэй тамирчдаас анх удаагаа дэлхийн Универсиад наадмын аварга болсон.
-100кг жинд Х.Мөнхбаатар шагналт 5 дугаар байранд шалгарав. Ийнхүү манай улсын баг тамирчид дэлхийн оюутны спортын зуны 24 дүгээр “Универсиад” их наадамд оролцсон 152 орноос 37 дугаар байрыг эзлэн спортын өндөр амжилт гаргасан.
Дэлгэрэнгүйг www.bangkok2007.com хаягаар орж үзнэ үү.





