MSSF

  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Home Тэмцээн Оюутны УАШТ Монгол улсын 2010 оны оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний дүн

Монгол улсын 2010 оны оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний дүн

И-мэйл Хэвлэх PDF
mssf_sss_01Монголын Улсын 2010 оны Оюутны аварга шалгаруулах тэмцээнүүдийг Улаанбаатар хотноо 2010 оны 3 сарын 26-наас эхлэн  5 дугаар сарын 18 ны өдрүүдэд нэг сар гаруйн хугацаанд волейбол, ширээний теннис, чөлөөт бөх, аэробик, бокс, шатар, сагсан бөмбөг,  модон бөмбөг, гандболын спортын 9 төрлөөр МОСХолбооноос эрхлэн  амжилттай зохион байгуулан явууллаа.

Монголын улсын оюутны аварга шалгаруулах 2010 оны шигшээ тэмцээнүүдэд нийт 45 их, дээд сургууль, коллежиудын  1236 оюутан тамирчид (үүнээс 466 эмэгтэй, 770 эрэгтэй), 176 дасгалжуулагч, багш нар нийтдээ 1412 төлөөлөгчид хамрагдлаа. Тэмцээнд нийслэлийн 40 сургуулийн баг тамирчид оролцсон бол орон нутгаас Говь-Алтай, Архангай,  Дархан, Сэлэнгэ, Говьсүмбэр зэрэг 5 аймгийн сургуулийн баг тамирчид хамрагдлаа. Тэмцээнийг техник, шүүлтийн талаас Монголын спортын холбоодуудтай хамтран зохион байгуулж спортын 9 төрөлд нийт 104 шүүгч нар оролцов. Тэмцээнүүд МУИС, ШУТИС, МУБИС, ҮБТДС, ХҮДС, Спортын төв ордон, Монгол шилтгээн, “Оч” клубын спортын заал, танхим, талбайнууд дээр зохиогдсон юм.

Монголын улсын оюутны аварга шалгаруулах 2010 оны шигшээ төрлүүдийн тэмцээн тус бүрийн дүн:

Волейбол

Волейболын Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн МУИС-ийн спорт танхимд болж 13 их, дээд сургуулиудын 14, эмэгтэй 13   багийн 270  гаруй оюутан тамирчид өрсөлдөв.
Эрэгтэй багуудаас:
  1. С. Амгаабазар дасгалжуулагчтай н.Отгонбаяр ахлагчтай ХААИС
  2. Б.Дорж дасгалжуулагчтай н.Өлзийсайхан ахлагчтай ШУТИС
  3. Н.Галбадрах дасгалжуулагчтай н.Мөнхбаяр ахлагчтай МУИС
Эмэгтэй багуудаас:
  1. Б.Дорж дасгалжуулагчтай Уранбаяр ахлагчтай ШУТИС
  2. Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай Алтангэрэл ахлагчтай МУИС
  3. Н.Баярхүү дасгалжуулагчтай н.Анхилуун ахлагчтай УБДС-ийн баг тамирчид алт, мөнгө хүрэл медалийн эзэд боллоо.
Байгууллагын дүнгээр Б. Дорж дасгалжуулагчтай  ШУТИС, Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай МУИС, С. Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС-иуд эхний байрыг эзлэсэн байна.

Ширээний теннис

Оюутны улсын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн “Оч” спорт клубын спортын зааланд зохиогдон 18 сургуулийн 42 эрэгтэй, 24 эмэгтэй оюутан тамирчид оролцлоо.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:
  1. ШУТИС –ийн оюутан СДМ З.Төрболд
  2. МУИС –ийн оюутан Б.Буянбат
  3. ШУТИС –ийн оюутан Г.Алтаншагай
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:
  1. ШУТИС –ийн оюутан СДМ Б.Энхжин
  2. ОТИС-ийн оюутан ОУХМ  Б.Батхишиг
  3. БХИС –ийн оюутан СДМ  Б.Мөнгөнцэцэг
Холимог хос төрөлд:
  1. ШУТИС –ийн оюутан СДМ З.Төрболд, СДМ Б.Энхжин
  2. МУБИС–ийн оюутан С.Оргил, Г.Болортулга
  3. МУИС–ийн оюутан Б. Буянбат, С.Агьзул
Байгууллагын дүнгээр ШУТИС, МУИС, МУБИС-иуд эхний байруудыг эзэллээ.

Аэробик

Арэобикийн тэмцээнд ШУТИС-ын спортын зааланд явагдан МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, ЭМШУИС, ИЗИС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС зэрэг сургуулийн 40 гаруй оюутан тамирчид өрсөлдөн:
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:
МУБИС-ийн оюутан Г.Наранхүү, ҮБТДС–ийн оюутан А.Мөнхтогоо, ИЗИС–ийн оюутан Э.Анхбаяр
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:
МУБИС-ийн оюутан Г.Дарханзул, ҮБТДС–ийн оюутан Т.Цэрэндулам, ШУТИС –ийн оюутан С.Эрдэнэсувд
Хосын төрөлд төрөлд:
ҮБТДС, МУБИС, ШУТИС
Багийн төрөлд төрөлд:
МУБИС, ҮБТДС, ШУТИС
Байгууллагын дүнгээр
Б.Номин дасгалжуулагчтай МУБИС, Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай ҮБТДС, Г.Ерөөлбат дасгалжуулагчтай ШУТИС -иуд эхний байруудыг эзэллээ.

Бокс

Оюутны улсын аварга шалгаруулах боксын тэмцээн 4 сарын 28-наас 5 сарын 2-ны өдрүүдэд СТО-ны Боксын зааланд амжилттай явагдаж 24 их, дээд сургуулиудын 120  гаруй оюутан тамирчид хурд хүчээ сорин тулалдсанаас 48 кг-д 1. Г.Золбаяр (Хан Хөхий) 2. Г.Дугархүү (Мон-Алтиус), 3. М.Чухал-Эрдэнэ (Зохиомж), 3. Б.Очирпүрэв (ШУТИС), 51 кг-д С.Ганзориг (Мон-Алтиус), 2.  Б.Насанбаяр (Их Засаг), 3. Д.Ганхуяг (МУБИС), 3. Б.Одхүү (ХЦДС), 54 кг-д А.Даваадалай (ҮБТДС), 2.  Б.Эрхэмбаатар (Мон-Алтиус), 3.  Х.Мөнх-Очир (МСҮТ), 3. М.Мөнгөншагай (ШУТИС), 57 кг-д  Э.Ирээдүй (МУБИС), 2.  Э.Идэрхүү (Цагдаагийн академи), 3.  Ө.Тулгаа (ХААИС), 3. Д.Гаваа (ҮБТДС),  60кг-д Д.Отгондалай (Зохиомж), 2.  Б. Жавхлан (МУБИС), 3.  Л.Цэрэндорж (ҮБТДС), 3. П.Сүхмягмар (МУИС) нар эхний 3 байранд орлоо.

Харин 64 кг-д Б.Чинзориг (МУИС), 2. Г.Нямбазар (ҮБТДС), 3. Э.Бат-Эрдэнэ (МСҮТ), 3. О.Олзбаатар (Шихи хутаг), 69 кг-д Л.Шинэтулга (ШУТИС), 2. Г.Мэндбаяр (ҮБТДС), 3. М.Отгонжаргал (БХИС), 3. Ш.Исламалнабек (Сутай), 75 кг-д Т.Чулуунтөмөр (МУБИС), 2.  Х.Өмөрзак (Зохиомж), 3.  Д.Батсуурь (Мон-Алтиус), 3.  И.Энхсүлд (Түшээ), 81 кг-д  Б.Дарханбаяр (Цагдаагийн академи), 2.  Ю.Бадма (Плеханов), 3.  Г.Октябрь (Цагдаагийн академи), 3.  Г.Батжаргал (Мон-Алтиус),  +81 кг-д Д.Идэрбат (ҮБТДС) 2.  Т.Эрболют (БХИС), 3. Б.Галбадрах (Улаанбаатарын ИС),  3. С.Пүрэвсүрэн (Уллаанбаатарын ИС) нар тус бүртээ медальт байранд шалгарав.

Байгууллагын дүнгээр:
  1. Д.Батсүрэн дасгалжуулагчтай ҮБТДС 31 оноогоор
  2. С.Аюушжав дасгалжуулагчтай Мон-Алтиус БТДС 24 оноогоор
  3. Б.Содгэрэл дасгалжуулагчтай МУБИС 22,5 оноогоор тус тус эхний 3 байранд орлоо.

Чөлөөт бөх

Чөлөөт бөхийн тэмцээн Үндэсний БТДСургуулийн спортын зааланд явагдан 19 их, дээд сургууль, коллежиудын 192 оюутан тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жинд хурд хүчээ сорин барилдаж эмэгтэйчүүдээс 48 кг-д Ц.Бямбазаяа (БХИС), 2. Ю.Ганхуяг (Аварга) 3. С.Солонго-гэрэл (Аварга) 3. С.Солонго-гэрэл (Аварга), 51 кг-д Д.Отгонцэцэцэг (ҮБТДС), 2. Т.Өлзийбаяр (ҮБТДС),  3. П.Цолмон (БХИС) 3. М.Баярмаа (Аварга), 55 кг-д С.Бямбацэрэн (Аварга), 2. Д.Нармандах (Аварга),  3. Л.Уянга (ҮБТДС),  3. Э.Сумъяа (БХИС), 59 кг-д Э.Цэвэгмид (ҮБТДС), 2. Э.Отгон-Эрдэнэ (МУИС), 3. С.Мөнхтуяа (Аварга), 3. Б.Удвалцэцэг (Аварга),  63 кг-д Ц.Баярзаяа (МУБИС), 2. Н.Долгорсүрэн (Аварга), 3. М.Лхагва (ҮБТДС), 3. А.Чанцалхямаа (ШУТИС),  67 кг-д О.Насанбурмаа (ШУТИС), 2. Э.Мөнхтуяа (ҮБТДС), 3. Б.Отгонлхам (Аварга), 3. С.Пүрэвхүү (БХИС), 72 кг-д Б.Оюунсүрэн (МУБИС), 2. Б.Наранчимэг(ҮБТДС), 3. Ч.Хажид (БХИС), 3. Д.Зулмандах (МУИС) нар медаль хүртэн сайхан амжилт гаргав.

Эрэгтэйчүүдээс 55 кг-д Б.Сүхбаатар (МУБИС), 2. Ч.Шинэбаяр (Барилгын Колллежи), 3. Ц.Азбилэг (ХААИС), 3. М.Болорсүх (Мон-Алтиус), 60 кг-д Б.Нэмэхбаяр (Мон-Алтиус), 2. Б.Нямдорж (Шонхор Олимп),  3. С.Батболд (ШУТИС), 3. Х.Ундрахбаяр (Цахим ДС), 66 кг-д Анхбаяр (ҮБТДС), 2. О.Мөнхжаргал (ХААИС), 3. С.Баярнэмэх (ҮБТДС), 3. О.Цээбалдовжир (ИШДС), 74 кг-д О.Үйтүмэн (ҮБТДС), 2. Г.Пүрэвпорж (ШУТИС), 3. В.Мөнхбат (ШУТИС), 3. Р.Нарангэрэл (Аварга), 84 кг-д П.Өсөхбаатар (БХИС), 2. Н.Цэрэнчунт (ҮБТДС),  3. Ч.Мөнхтогтох (БХИС) 3. Ж.Бат-Оргил (БХИС),  96 кг-д Л.Шинэбаатар (ҮБТДС), 2. Н.Золбоо (ИЗИС),  3. Т.Аззаяа (МУБИС), 3. Э.Балжинням (ШУТИС), 120 кг-д Б.Гончигдамба (ҮБТДС),  2. Э.Амгаабазар (Аварга),  3. Б.Баянжаргал (ҮБТДС),  3. Б.Шаравнямбуу (МУБИС) нар эхний байруудыг эзэллээ.

Байгууллагын дүнгээр:
  1. Ц.Баярсайхан дасгалжуулагчтай ҮБТДС,
  2. Б.Батболд дасгалжуулагчтай БХИС,
  3. Ю.Гандолгор дасгалжуулагчтай Аварга БТДС-иуд эхний 3 байруудыг эзэлсэн.

Шатар

Шатрын тэмцээн энэ сарын 3-8ны өдрүүдэд Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд сургуулийн танхимд зохиогдон ЭМШУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, МУИС, ОТИС, СЭЗДС, ХҮДС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Цагдаагийн академи, МҮДС, Шихи хутаг ХЗДС, Мандах бүртгэл ДС, Говьсүмбэр аймгийн МСҮТ 16 их дээд сургууль, коллежиудын 16 эмэгтэй, 28 эрэгтэй буюу их мастер 1, ОУМ 1, Олон улсын цолтой 8, Спортын мастер 8 оюутан тамирчид нийт 7 өрөг тоглон оюун ухаанаа уралдуулснаас :
Эмэгтэй тамирчидаас:
  1. ОУМастер Д.Янжиндулам (Түгээмэл ДС)
  2. ОУХМастер Ц.Мөнхчулуун (ХААИС)
  3. Их мастер Т.Батчимэг (Түгээмэл ДС)
Эрэгтэй тамирчидаас:
  1. Дэлхийн шатрын холбооны  мастер Г.Эрдэнээ (ҮБТДС)
  2. ОУХМастер Б.Гүндаваа (Шихи хутаг)
  3. Дэд мастер С.Мөнхгал (МУБИС) нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Байгууллагын дүнгээр:
ШУТИС, ХААИС, ҮБТДС-иуд эхний 3 байрыг эзэллээ.

Сагсан бөмбөг

Оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн ШУТИС-ын Спорт зааланд  энэ сарын 3-9-ний өдрүүдэд амжилттай үргэлжлэн явагдаж  их, дээд сургууль, коллежиудын эрэгтэй 15, эмэгтэй 9 багийн 240  гаруй оюутан тамирчид ширүүхэн өрсөлдөж зохион байгуулалтын өндөр түвшинд болж өнгөрлөө.
Эмэгтэй баг тамирчидаас:
  1. Л.Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай МУИС
  2. Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай ХҮДС
  3. О.Баатарзориг дасгалжуулагчтай ШУТИС
Эрэгтэй баг тамирчидаас:
  1. Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай ХҮДС
  2. Л.Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай МУИС
  3. О.Баатарзориг дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Багын дүнгээр:
МУИС, ХҮДС, ШУТИС-иуд эхний 3 байрыг эзлэв.

Модон бөмбөг

Монголын оюутны улсын аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээнийг Гацуурт дахь “Монгол шилтгээн” жуулчны баазын  модон бөмбөгийн талбайд 5 сарын 14-нд зохион байгуулагдав.
Тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, Мон-алтиус БТДС, Хүрээ ДС, Дархан-уул аймгийн Техникийн ДС, МУБИС-ын харъяа Архангай аймаг дахь Багшийн коллежи, Говь-алтайн Анагаах Ухааны Коллежи зэрэг их дээд сургуулиудын эрэгтэй 42, эмэгтэй 32   оюутан тамирчид  оролцон, 24 талбайд 2 үеийн турш амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.

Эмэгтэй тамирчидаас:
  1. Б. Хишигжаргал / Дархан ТДС / 121 оноо
  2. Т.Хандсүрэн /Дархан ТДС/    123 оноо
  3. П.Хүслэнзаяа /Дархан ТДС/    125 оноо

Эрэгтэй тамирчидаас:
  1. Г.Батмягмар /МУБИС/        101 оноо
  2. Р.Баасанхүү /Говь-Алтайн АУК/ 109 оноо
  3. Б.Баттулга /Дархан ТДС/        109  оноо
Харин эмэгтэй багийн төрөлд Г.Болдбаатар дасгалжуулагчтай Дархан-уул аймгийн Техникийн дээд сургуулийн (ТДС) оюутнууд 500 онооогоор нэгдүгээр байранд шалгарлаа. Удаах байранд Ч.Ганболд дасгалжуулагчтай Мон-Алтиус БТДС 597 оноогоор, Д.Энэбиш дасгалжуулагчтай МУБИС-ийн баг 598
оноогоор гуравдугаар байранд орлоо.

Эрэгтэй багийн тэмцээнд МУБИС-ийн баг 450 оноо авч алтан медаль, Дарханы ТДСургууль 481 оноо, н.Тунгалаг дасгалжуулагчтай Говь-Алтайн АУК 508 оноогоор эхний 3 байранд орлоо.

  1. Дархан ТДС         981 оноо
  2. МУБИС            1048 оноо
  3. Говь-Алтайн АУК        1120 оноо

Гандбол

Оюутны аварга шалгаруулах гандболын тэмцээн МУБИС-ийн БТДС-ийн Спорт зааланд 5 дугаар сарын 17-18-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тэмцээнд МУИС, ШУТИС, ЭМШУИС, МУБИС, ХААИС, БХИС,  Төмөр Замын ДС, Мон-Алтиус БТДС, ҮБТДС, Аварга БТДС зэрэг сургуулийн эрэгтэй 10, эмэгтэй 9 багийн 190 гаруй оюутан тамирчид оролцон ур чадвараа сорилоо.

Эмэгтэй багуудаас:
  1. Г.Амарсанаа дасгалжуулагчтай Б.Алтаншагай ахлагчтай Мон-Алтиус БТДС
  2. М.Амаржаргал дасгалжуулагчтай А.Сарангэрэл ахлагчтай ШУТИС
  3. Д.Баянжаргал   дасгалжуулагчтай К.Айнур ахлагчтай ҮБТДС-ийн баг

Эрэгтэй багуудаас:
  1. М.Амаржаргал дасгалжуулагчтай О.Сандаг ахлагчтай ШУТИС
  2. Б.Энх-Амгалан дасгалжуулагчтай С.Жанчивдорж ахлагчтай Аварга БТДС
  3. С.Баньдхүү    дасгалжуулагчтай С.Очхүү  ахлагчтай МУИС-ийн
багууд эхний байруудад шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнагдлаа.

Багын дүнгээр:
ШУТИС, Мон-Алтиус БТДС, Аварга БТДС эхний байрыг эзэллээ.

Тус тэмцээнүүдэд нийт 407 багц медалийн төлөө хурд хүчээ сорин байгууллагын нэгдсэн дүнгээр: Нэгдүгээр байранд Б.Дамдинсүрэн захиралтай  ШУТИС цом, өргөмжлөл, 600.000 төгрөг,- Хоёрдугаар байранд Г.Лхагвасүрэн захиралтай ҮБТДС цом, өргөмжлөл, 400.000 төгрөг, Гуравдугаар байранд Б.Жадамбаа захиралтай МУБИС  цом, өргөмжлөл, 300.000 төгрөгөөр тус тус шагнууллаа.

Тэмцээний нэгдсэн дүнгээр 4-6 байруудад Б.Бямбаа захиралтай ХААИС, Д.Намжилмаа захиралтай “Мон-Алтиус” БТДС,  С.Төмөр-Очир захиралтай МУИСургуулиуд шагналт байруудад шалгарч МОСХолбооны цом, өргөмжлөл, тусгай шагналаар шагнагдав.

Мөн хөдөө орон нутгаас оюутны УАШТ-нд амжилттай сайн оролцсон сургуулиудаас МУБИС-ын харъяа Архангай аймаг дахь Багшийн коллеж, ЭМШУИС-ийн харъяа Говь-Алтай аймаг дахь Анагаах Ухааны коллежиудыг шалгаруулан  тусгай шагнал хүртээсэн байна.