MSSF

  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size

Шатар - 2010

И-мэйл Хэвлэх PDF
ыбөШвейцарь улсын Цюрих хотноо 9 сарын 5-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан шатрын XI  тэмцээнд Их мастер Б.Мөнгөнтуул (Москвагийн СХУИС), ОУМастер Д.Янжиндулам (Түгээмэл ДС), ОУХМастер Ц.Мөнхчулуун (ХААИС), Их мастер Т.Батчимэг (Түгээмэл ДС), Дэлхийн шатрын холбооны  мастер Г.Эрднээ (ҮБТДС), ОУХМастер Б.Гүндаваа (Шихи хутаг), Дэд мастер С.Мөнхгал (МУБИС), Оргил нарын эм-4, Эр- 4 тамирчид тус бүр оюун ухаанаа сорин оролцов. Монголын багийн ахлагчаар Д.Мөнхтөр, ахлах дасгалжуулагчаар, МУГД, ОУМастер, Олон улсын шүүгч П.Жигжидсүрэн, дэд мастер Ц.Батсайхан нар оролцсон.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 30 гаруй шилдэг тамирчид орж их мастер Б. Мөнгөнтуул тэргүүн байр эзлэн алтан медаль хүртсэн бол ИМ Т.Батчимэг наймдугаарт, У.Лхамсүрэн 15-рт, Д.Янжиндулам 18-р байрт тус тус орж, эрэгтэй 59 тамирчинаас ОУМ Б.Гүндаваа дөрөвдүгээр байрт, Г.Мөнхгал 23-рт, Г.Эрдэнэ 36-рт, Г.Оргил 55-р байр эзлэсэн. Багийн нэгдсэн дүнгээр Б. Мөнгөнтуул, Т.Батчимэг,  Б.Гүндаваа нарын үзүүлсэн амжилтаар алтан медаль хүртлээ.