MSSF

  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Home Тэмцээн Оюутны ДАШТ Чөлөөт бөх - 2010

Чөлөөт бөх - 2010

И-мэйл Хэвлэх PDF
dfИтали улсын Турин хотноо Дэлхийн Оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн 9 дүгээр тэмцээн 10 сарын 24-30ны өдрүүдэд Зохион байгуулагдаж Азербайжан,  Беларус, Болгар, Канад, Израйл, Финланд, Франц, Герман, Их Британи, Грек, Унгар, Энэтхэг, Иран, Итали, Япон, Литви, Молдав, Польш, ОХУ, Тажикстан, Турк, Украйн, АНУ зэрэг  26 орны 270 гаруй оюутан тамирчид хүч үзсэн.
Турин хотод 1959 онд Олон улсын Оюутны Зуны анхдугаар Универсиад наадам, 2004 онд  Гүйлтийн цана, 2006 онд Гольфийн  ДОАШТэмцээнүүд, 2007 онд Өвлийн Универсиадийн тэмцээнүүд болж байсан.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Х.Ундрахбаяр, 66 кг-ийн жинд Х.Мөнхжаргал, 74 кг-ийн жинд О.Үйтүмэн, 120 кг-ийн жинд Б.Заяамандах, эмэгтэйчүүдийн 67 кг-ийн жинд Б.Оюунсүрэн, 48 кг-ийн Э.Нарангэрэл нар өөрийн эх орноо төлөөлөн өрсөлдөж Х.Ундрахбаяр эхний тойрогтоо Финляндын тамирчин Хитянин Жармотой учраа таарч онооны давуугаар өрсөлдөгчөө ялжээ. Дараагийн тойрогт Испанийн бөх Гонзалисийг оноогоор мөн ялсан бол хэсгийн аваргын төлөөх барилдаанд Молдавын бөхтэй өрсөлдөж ялагдан хүрэл медалийн төлөө АНУ-ын бөхтэй барилдан хожигдож 5 дугаар байрт орлоо.

Эмэгтэйчүүдийн 67 кг-ийн жинд барилдсан Б.Оюунсүрэн эхний тойрогтоо гоц мөргөн дараагийн барилдаанд Их Британийн бөхийг  цэвэр ялж,  АНУ-ын тамирчин Пирозкова Эленад оноогоор ялагдаж Францын бөхтэй дагах барилдаан хйиж оноогоор ялан хүрэл медаль авлаа. Тус жинд алтан медалийг Пирозкова Элена /АНУ/, мөнгөн медалийг Элизабет /Канад/, хүрэл медалийг Б.Оюунсүрэн /Монгол/, Голцак Малвина /Польш/ нар хүртсэн.