БНХАУ-ын Бээжин хотноо 2008 оны 10 сарын 8-11 ны өдрүүдэд Дэлхийн оюутны аварга шалгаруулах буудлагын хоёрдугаар тэмцээнд 22 хүний бүрэлдхүүнтэй оролцон 10 метрийн хийн гар бууны төрөлд Бээжингийн зуны олимпийн шагналт 8 байрын эзэн Ц. Мөнхзул оролцож урьдчилсан буудлагандаа Оюутны дэлхийн аваргын рекордыг 386 оноогоор шинэчлэн тогтоосон ба 25 метрийн гар бууны төрөлд 582 оноогоор мөнгөн медаль, 10 метрийн эмэгтэй хийн гар бууны багийн төрөлд 1138 оноогоор 2-р байр эзлэн хос мөнгөн медалтай болсон. Багийн мөнгөн медалийг Хонгорзул, Хэрлэнтуяа нар хүртсэн байна.Дэлгэрэнгүйг http://wusc2008.tsinghua.edu.cn/docinfo2/index.jsp хаягаар орж үзнэ үү.





