Дэлхийн оюутны спортын өвлийн XXII Универсиад их наадам Италийн Турин хотноо 2007 оны 1 сарын 13-22 өдрүүдэд болсон ба 50 гаруй орны 2000 гаруй тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүс оролцсон.
Тус “Универсиад” их наадамд цанын 2 тамирчин, дасгалжуулагч Доржийн хамт оролцон тамирчин Долгорсүрэн 1,5км ба 5 км зайд уралдаж, тамирчин Т.Доржготов 3,5 ба 10км-ийн зайд уралдан хувийнхаа дээд амжилтыг баталгаажуулсан юм.
Дэлгэрэнгүйг www.universiadetorino2007.org хаягаар орж үзнэ үү.





