MSSF

  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Home МОСХ Танилцуулга

Танилцуулга

И-мэйл Хэвлэх PDF

МОСХ-ны түүх

МОСХ нь 1989 оны 6-р сарын 25-ны өдөр төр олон нийтийн төв дөрвөн байгууллагын хамтарсан шийдвэрээр үүсгэн байгуулагдсан.

1992 онд Монголын Оюутны спортын анхдугаар чуулган хуралдаж МОСХ-г шинэчлэн баталсанаар аль нэгэн байгууллагын харъяалалд бус биеэ даасан олон нийтийн төв байгууллага болон бүрэлдэн тогтсон юм.

Монгол улс 1977 онд ОУОСХ-нд гишүүнээр элссэн бөгөөд МОСХ нь 1995 оны 8 дугаар сарын 21-22ны өдрүүдэд Япон улсын Фукуока хотноо болсон ОУОСХ-ны 24 дүгээр ерөнхий Асамблейн хуралдаанаар Монгол улсыг тус олон улсын байгууллагад төлөөлөх эрхийг дангаараа эдлэх холбоо болон батлагдсан юм.

МОСХ нь Азийн оюутны спортын холбооны /АОСХ/ гишүүнээр 1993 онд элссэн.

Зорилго

Монголын их дээд сургууль, коллежиудын оюутны биеийн тамир, спортыг эрчимтэй хөгжүүлэх, тэдгээрийн дунд зохиох бие бялдрын боловсролын ажлыг сайжруулах, олон улсын оюутны спортын холбоо /ОУОСХ/- ны үйл ажиллагаанд Монголын оюутны идэвхитэй оролцоог хангах зорилгын хүрээнд дараахь гол зорилтуудыг дэвшүүлэн тавьж хэрэгжүүлэн ажиллаж байна.
  • Монголын Оюутны спортын их наадам (МОСИН), Үндэсний оюутны универсиад их наадам (ҮОУИН), Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн (ОУАШТ )- ий  шигшээ арга хэмжээг зохион байгуулан удирдан явуулах
  • Дэлхийн оюутны спортын өвөл, зуны “Универсиад” 2005, 2007 их наадамд (ДОСУИН)  Монголын оюутан тамирчдын төлөөлөгчдийг  бэлтгэн оролцуулах
  • Дэлхийн Оюутны аварга шалгаруулах тэмцээн (ДOАШТ), Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн (АОАШТ) -нд оюутан тамирчдыг амжилттай оролцуулах талаар идэвхтэй ажиллах,
  • Монгол улсад  Дэлхийн болон тивийн ОАШТэмцээнийг зохион байгуулах
  • Гадаад харилцааг хөгжүүлж Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ), Азийн оюутны спортын холбоо (АОСХ)- ны  Гүйцэтгэх хороо, салбар комиссуудтай  хамтран ажиллах
  • Их, дээд сургууль, бусад байгууллагуудтай холбоотой ажиллах, хөдөө орон нутагт  оюутны биеийн тамир, спортын ажлыг  хөгжүүлэх, бүс нутгийн оюутны спорт, урлагийн их наадмыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх
  • Оюутны спортын хөрөнгө санхүүжилт, боловсон хүчин, эрдэм шинжилгээ, мэдээлэл, сурталчилгааны ажлыг сайжруулах

Үйл ажиллагаа

Монгол улсын оюутны спортыг бүх төвшинд хөгжүүлэх ОУОСХ-ны үйл хэрэгт оюутнуудыг өргөнөөр оролцуулах, оюутны эрүүл мэнд, бие бялдрыг чийрэгжүүлэх нийтийн болон шинэ спортын төрлийг хөгжүүлж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулж нэгдмэл удирдлагаар ханган, тэдний эрх ашгийг хамгаалах, оюутны спортын нэгдсэн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Улс орны хэмжээнд 2 жил тутамд “Оюутны спортын Универсиад их наадам”, Үндэсний оюутны аварга шалгаруулах тэмцээнийг спортын 10 гаруй төрлөөр зохион тив, дэлхийн оюутны аваргын тэмцээн, дэлхийн “Универсиад” наадамд Монголын оюутны баг тамирчдыг бэлтгэн оролцуулах зэрэг олон хэлбэрийн өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж байна.

ОУОСХ-ы хамтын ажиллагаа

МОСХ нь олон улсын оюутны спортын гишүүн байгууллагуудтай хамтран ажилладаг:
  • Олон Улсын Оюутны Спортын Холбоо
  • Азийн Оюутны Спортын Холбоо

Төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа

МОСХ нь дараах байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй хамтран оролцдог.
  • Монголын Үндэсний Олимпийн Хороо
  • Монголын Залуучуудын Холбоо
  • Монголын Оюутны холбоо
  • Бусад спортын холбоод
  • Голомт банк
  • “Ирээдүйн түлхүүр” сан

Төрийн байгууллагын хамтын ажиллагаа

-    Эрүүл мэндийн яам
-    Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам
-    Биеийн Тамир, Спортын Улсын Хороо
-    Нийслэлийн Биеийн Тамир, Спортын Хороо
-    Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар

Үндэсний тэмцээн

Үндэсний оюутны аварга шалгаруулах тэмцээн, оюутны универсиадыг 2006, 2007, 2008 онуудад ОУОСХ-ны тогтоосон жишгийн дагуу хоёр жил тутамд амжилттай зохион байгуулж шигшээ тэмцээнүүдэд 100 гаруй ИДСургуулидын 15, 000 гаруй оюутан тамирчид оролцсон ба анхан шатны тэмцээнүүдэд давхардсан тоогоор 60 мянган оюутан оролцлоо. Наадмыг  Волейбол, Сагсан бөмбөг, Ширээний теннис, Шатар, Гандболын спортын төрөлд бүсчилэх, Аэробек, Аялал /Спортын/, Чөлөөт бөх, Хөнгөн атлетик, Жудо бөхийн төрөлд бүсчилэхгүй, өвлийн спортын цана, тэшүүрийн төрөлд, үзүүлэх спортын модон бөмбөг, спортын бүжиг зэрэг төрөлд тус тус орон даяар 3 үе шаттай явууллаа.

Олон улсын тэмцээн

Монголын оюутны тамирчдын төлөөлөгчид 1973 онд Москва хотноо болсон Дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадамд анх оролцсон бөгөөд өвлийн “Универсиад” наадамд Япон улсын Саппоро хотноо 1991 оноос оролцож эхэлжээ. Монголын оюутан тамирчид Универсиадаас 6 алт, 1 мөнгө, 5 хүрэл нийтдээ 12 медаль, Оюутны дэлхийн аваргаас 13 алт, 6мөнгө, 18 хүрэл медаль нийтдээ 37 медаль хүртсэн..