MSSF

  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Home МОСХ 2008 оны ОУАШТ

2008 оны ОУАШТ

И-мэйл Хэвлэх PDF
Монгол улсын 2008 оны оюутны аварга шалгаруулах тэмцээнүүд спортын 5 төрлөөр 1 дүгээр сарын 12ноос 5 дугаар сарын 10-ны өдрүүдэд амжилттай явагдаж 18 Их Дээд сургууль, коллежийн 500 гаруй оюутнууд 300 багц медалийн төлөө өрсөлдсөн.

Ширээний теннис

Ширээний теннисний тэмцээн 1 дүгээр сарын 12-ний өдөр  Ширээний теннисний “Оч” клубт  явагдаж Мон-Алтиус, ҮБТДС, МУИС, Отгон тэнгэр ИС, МУБИС, Төмөр Замын ДС, Аварга БТДС, ШУТИС, БХИС зэрэг 12 сургуулийн 50 гаруй оюутан өрсөлдсөнөөс доорхи тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Ганцаарчилсан төрөлд эмэгтэйчүүдээс Б.Батхишиг /Отгонтэнгэр ИС/,  Б.Эрдэнэсувд /ҮБТДС/, Б.Мөнгөнцэцэг /БХИС/, эрэгтэйчүүдээс Л.Алтантулга/ Отгонтэнгэр ИС /, Н.Энхсайхан /ТЗДС/,  З.Төрболд /ШУТИС/, холимог хосын төрөлд Л.Алтантулга, Б.Батхишиг / Отгонтэнгэр ИС  /, Ё.Нямдулам, Б.Амгалан /МУИС/, З.Төрболд, Б.Энхжин /ШУТИС/ нар түрүүлж багын дүнгээр МУИС    , ОТИС, ҮБТДС эхний байранд шалгарсан байна.

Шатар

Шатрын тэмцээн 2 дугаар сарын 20-21нд шатрын тэмцээн Спортын Төв Ордон дээр явагдаж ҮБТДС, Мон-Алтиус БТДС, МУБИС, Аварга БТДС, ХААИС, МУИС, СЭЗДС, Их засаг, Мандах бүртгэл   зэрэг 11 сургуулийн 22 эрэгтэй, 17 эмэгтэй  39 нийт  оюутан оюун ухаанаа сорисноос эрэгтэйчүүдээс Мон-Алтиус БТДС-ийн оюутан Спортын мастер  М.Гүнбаяр, Мон-Алтиус  БТДС-ийн оюутан Спортын мастер С.Ган-Од , ШУТИСеийн оюутан Спортын дэд мастер Б.Энхсайхан, эмэгтэйчүүдээс ИЗИС-ийн  оюутан Спортын мастер С.Сарантунгалаг, ХААИС-ийн оюутан Спортын дэд мастер Ц.Мөнхчулуун, ИЗИС-ийн оюутан Спортын дэд мастер Б.Оюунбаяр нар эхний байруудыг эзэлсэн байна. Багийн дүнгээр Мон-Алтиус БТДС, МУИС, Аварга БТДС-иуд түрүүллээ.

Гандбол

2 дугаар сарын 21-22ны өдрүүдэд БТДС-ын спорт зааланд явагдаж МУБИС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, ТЗДС, Аварга БТДС, ШУТИС, МУИС зэрэг сургуулийн 11 багийн 110 гаруй тамирчид ур чадвараа сорьж дүнгээ гаргалаа.

Эмэгтэйчүүдээс З.Уранмандах ахлагчтай МУБИС, Г.Нандинцэцэг ахлагчтай ҮБТДС, Б.Энхцэцэг ахлагчтай Мон-Алтиус БТДС, Эрэгтэйчүүдээс Д.Эрдэнэ-Очир ахлагчтай МУБИС, А.Мөнхбилэг ахлагчтай ТЗДС, Ж.Цогтсайхан ахлагчтай ҮБТДС, Багын дүнгээр МУБИС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС-иуд түрүүлсэн.

Чөлөөт бөх

Чөлөөт бөхийн тэмцээн 4 дүгээр сарын 5-6ний өдрүүдэд  ҮБТДС дээр  явагдаж Мон-Алтиус, ҮБТДС, МУБИС, Төмөр Замын ДС, Аварга БТДС, ШУТИС, БХИС, ХЦДС, Их шавийн ДС, ХААИС, Цагдаагийн академи, Улаанбаатар Эрдэм Оюу ДС, Дархан, Олимп ДС зэрэг 20 сургуулийн 200 гаруй оюутан өрсөлдсөнөөс доорхи тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо:
Эрэгтэйчүүдээс 55 кг-д Г.Даваахуяг /Дархан ТИС/, 60 кг-д Э.Ням-Очир /Цагдаагийн академи/, 66 кг-д П.Өнөрбат /Дархан ТИС/, 74 кг-д М.Батмөнх /Дархан ТИС/, 84 кг-д Я.Алтантулга /ҮБТДС/, 96 кг-д Б.Заяамандах /ХЦДС/, 120 кг-д Б.Одгэрэл /Дархан ТИС/, эмэгтэйчүүдээс 48 кг-д Д.Баасанжаргал /ХЦДС/, 51 кг-д Т.Өлзийбаяр /ҮБТДС/, 55 кг-д Н.Алтантуяа /Дархан ТИС/, 59 кг-д Д.Нармандах /ҮБТДС/, 63 кг-д Ц.Баярзаяа /Дархан/, 67 кг-д О.Насанбурмаа /ШУТИС/, 72 кг-д Г.Наранчимэг /ТЗДС/ нар алтан медалийн эзэд боллоо.

Модон бөмбөг

Модон бөмбөгийн тэмцээн 6 дугаарсарын 10ны өдөр 12 талбайд 2 үе шаттайгаар явагдаж МУБИС, МУИС, ХААИС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Аварга БТДС, Дархан уул аймгийн Техникийн ДС зэрэг их дээд сургуулиуд оролцон багийн дүнгээр Дархан уул аймгийн Техникийн ДС-ийн баг тэргүүлж, “Мон-Алтиус” БТДС, МУБИСын баг удаах байруудыг эзэллээ.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд МУБИС-ын оюутан Г.Батмягмар /94 оноо/, Дархан уул аймгийн Техникийн ДС-ийн оюутан Б.Баттулга /107 оноо/, Б.Мөнхбат /112 оноо/ нар эхний байруудад шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Дархан уул аймгийн Техникийн ДС-ийн оюутан Т.Хандсүрэн /119 оноо/ алтан медаль хүртэн  “Аварга” БТДС-ийн оюутан Э.Түвшинжаргал /123 оноо/, “Мон-Алтиус” БТДС-ийн оюутан Б.Батчимэг /124 оноо/ нар мөнгө, хүрэл медаль хүртлээ.