MSSF

  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Home МОСХ Монгол улсын 2005 оны оюутны "универсиад" 7 дугаар их наадам

Монгол улсын 2005 оны оюутны "универсиад" 7 дугаар их наадам

И-мэйл Хэвлэх PDF

МОНГОЛ УЛСЫН 2005 ОНЫ ОЮУТНЫ “УНИВЕРСИАД” 7 ДУГААР ИХ НААДАМ

Монголын оюутны спортын их наадмыг 2005 онд Монгол улсын Засгийн Газрын 191 дүгээр тогтоолын дагуу спортын 14 төрлөөр буюу Волейбол, Сагсан бөмбөг, Ширээний теннис, Шатар, Гандболын спортын төрөлд бүсчилэх, Аэробек, Аялал /Спортын/, Чөлөөт бөх, Хөнгөн атлетик, Жудо бөхийн төрөлд бүсчилэхгүй, өвлийн спортын цана, тэшүүрийн төрөлд, үзүүлэх спортын модон бөмбөг, спортын бүжиг төрөлд Монгол улсын хэмжээнд болон гадаад суралцаж байгаа 100 гаруй их дээд сургуулиудын 70.000 гаруй оюутан залуусыг хамруулан 3 үе шаттай явуулсан.

МОСИН-ын хүрээнд Европ болон Азийн бүс нутагт Монгол улсаас сурч байгаа оюутан, залуучуудын дунд еворпын ОХУ-ын нийслэл Москва хотноо, Азийн бүсийг БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо тухайн улсад Монгол улсаас сууж байгаа элчин сайдын яамдуудтай хамтран зохион байгуулсан. Москва хотноо зохион байгуулагдсан европын бүсийн наадамд ОХУ, ХБНГУ, БНТУлсад суралцаж буй 350 гаруй оюутан, тамирчид сагсан бөмбөг, шатар, ширээний теннисны төрөлд оролцсон.

МОСИНаадмын улсын шигшээ тэмцээн 5 сарын 9-15 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо нэгэн зэрэг амжилттай явагдаж 750 багц медалийн төлөө хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. МОСИН-д төв орон нутгийн 70 гаруй их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд оролцож нийт 15.000 орчим оюутнууд хамрагдан оролцсон.

Энэхүү наадмын хүрээнд төв, орон нутгийн сургуулиудын дунд сургууль хоорондын нөхөрсөг уулзалт тэмцээн, эрдэм шинжилгээ онол практикийн хурал, биеийн тамирын өдөрлөг, материаллаг баазаа бэхжүүлэх арга хэмжээнүүд явагдсан. Наадмын эцсийн нэгдсэн дүнгээр ҮБТДС, МУИС, ШУТИС, МУБИС, Мон Алтиус БТДС, БХИСургуулиуд эхний байруудыг эзэлсэн.
д/д Сургуулиуд Эзэлсэн байр
Нийслэл
1. ҮБТДС 1
2. ХААИС 5
3. МУБИС 4
4. МУИС 3
5 Мон Алтиус 6
6 Аварга БТДС
7 ШУТИС 2
Хөдөө орон нутаг
6 Дарханы ОСХ
7 Говь-Алтай АУК 1