MSSF

  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Home МОСХ Мэндчилгээ

Мэндчилгээ

И-мэйл Хэвлэх PDF
baysgalan_01
Манай цахим хуудсаар зочилж буй  Эрхэм  хүндэт багш, дасгалжуулагч, оюутан залуучууд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Монголын оюутны спортын холбоо нь /МОСХ/ Монгол улсад оюутны биеийн тамир, спортыг бүх төвшинд хөгжүүлэх, тэдний эрүүл мэнд, бие бялдрыг    чийрэгжүүлэх, нийтийн болон их спортын төрлүүдийг эрчимтэй хөгжүүлж, их, дээд сургуулиудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж нэгдмэл удирдлагаар хангах, тэдний эрх ашгийг хамгаалах, оюутны спортын нэгдсэн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн жилээс жилд цар хүрээгээ өргөжүүлэн ажиллаж байна.

Тус холбоо нь өөрийн эх орондоо 2002, 2006 онуудад дэлхийн оюутны аварга шалгаруулах шатар, чөлөөт бөх, сонгомол барилдааны тэмцээн, 2008 онд Азийн оюутны аварга шалгаруулах ширээний теннисны анхдугаар тэмцээн, 2010 онд Дэлхийн оюутны аварга шалгаруулах Боксын тэмцээнүүдийг тус тус хүлээн авч амжилттай зохион байгуулсан юм.

Манай холбоо Олон улсын болон Азийн оюутны спортын холбооны хамгийн идэвхтэй гишүүн байгууллагуудын нэг бөгөөд эдгээр олон улсын байгууллагуудын Гүйцэтгэх хороонд 2003 ба 2004 оноос сонгогдон орж, үйл ажиллагаа эрчимжүүлэн тив, дэлхийн оюутны тэмцээн, “Универсиад” наадамд олон арван шилдэг тамирчдаа бэлтгэн оролцуулж медалийн арвин ургацыг хураасан.

Бид үндэсний хэмжээнд зохиогдох арга хэмжээ, үйл ажиллагаандаа ихээхэн анхаарал тавьж 2005 онд Монгол улсын биеийн тамир, спортын тухай хуулийн дагуу ЗГ-ын тогтоолоор Оюутны спортын их наадмыг өөрийн оронд болон гадаад суралцагч оюутнуудын хэмжээнд зохион байгуулж 2006, 2008, 2010 онд оюутны УАШТ, 2007 онд үндэсний оюутны “Универсиад” наадам, 2009 онд  МОСИН зохион байгуулж оюутны спортын хөгжилд чухал нэмрээ оруулсан.

2011 онд Монголын оюутны спортын аравдугаар “Универсиад”  их наадам зохиогдож, энэ наадмаас шалгарсан манай шилдэг оюутан тамирчид дэлхийн оюутны спортын зуны Универсиад наадамд улсаа төлөөлөн оролцох юм. Цаашид та бүхнийг бидэнтэй идэвхитэй хамтран ажиллаж оюутны спортыг хөгжүүлэх үйлсдээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Олон улсын оюутны спортын холбооны ерөнхий санхүүч, Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан