Монголын оюутны спортын холбооны 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр
Монголын оюутны спортын хөдөлгөөнийг зорилго чиглэлтэй, эрчимтэй хөгжүүлж, оюутны спортын бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий МОСХ-ны үйл ажиллагааны хөтөлбөрийг доорхи байдлаар тодорхойлж байна.НЭГ: Оюутны биеийн тамир, спортын хөдөлгөөнийг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого
Биеийн тамир, спортын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг сурталчилахад анхаарч оюутны болон өндөр амжилтын спортын төрлүүдийг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд анхаарна.- Оюутны спортын тэмцээн, наадмуудыг зохион байгуулах, бүсийн арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, тэдгээр оролцогчдын тоог нэмэгдүүлэх,
- Нийтийг хамарсан болон шинэ спортын төрлүүдийг оюутны дунд дэлгэрүүлэн хөгжүүлэх арга хэмжээ авах,
- Оюутны спортын сургалт, сурталчилгааны ажлыг зохиох, гарын авлага, зөвлөмж, ном, товхимол хэвлүүлэх, хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх,
- Их, дээд сургуулиуд болон коллежийн гишүүнчлэл нэгтгэн тогтоох, спорт клубуудыг байгуулан дэмжих, нэгдмэл зохион байгуулалттай ажиллана.
- Оюутны биеийн тамирын хичээлийн болон хичээлээс гадуур ажлын агуулга, хөтөлбөрийг өөрчлөн шинэчилэх, боловсронгуй болгоход анхаарлаа чиглүүлнэ.
- Оюутны спортын шигшээ багуудыг НЗДТГазрын дэргэд байгуулан хамтран ажиллах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх,
- Оюутны ДАШТ, “Универсиад “ наадамд өндөр амжилт үзүүлэхэд мөнгөн урамшуулалыг олгох, оюутан тамирчдын оролцох болон бэлтгэл сургуулилтын зарим зардлыг төрөөс хариуцах асуудлыг тавьж шийдвэрлэх .
ХОЁР: Гадаад харилцаа, хөрөнгө санхүү,эрдэм шинжилгээний ажлын талаар
- Олон улсын болон бүс нутгийн оюутны биеийн тамир, спортын байгууллага, холбоодтой харилцаагаа хөгжүүлэх.
- ОУОСХ болон АОСХ-ны шугамаар зохиогдож буй тэмцээн, наадамд баг тамирчид бэлтгэн бүрдүүлж оролцоно.
- Олон улсын болон тивийн оюутны тэмцээнийг эх орондоо тогтмол зохион байгуулах, 2010 оны боксын оюутны ДАШТ –ийг амжилттай явуулах,
- Монгол улсад хөгжөөгүй шинэ төрлүүдийг холбогдох олон улсын байгууллагуудтай хамтран оюутны дунд дэлгэрүүлэн хөгжүүлнэ.
- Холбооны санхүү, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх төрөл бүрийн арга хэлбэрийн ажлыг явуулах, санхүүгийн эх үүсвэрээ бэхжүүлэх зорилгоор томоохон компани, байгууллагуудтай хамтран ажиллаж, хандив тусламж авахыг өргөжүүлнэ.
- Оюутны улсын шигшээ тэмцээн зохион явуулахад их, дээд сургууль, коллежуудын спортын заал танхимыг тодорхой хувиараар ашиглуулах шийдвэр гаргуулах,
- Оюутнуудын биеийн тамир, спортын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэн дэмжиж , холбогдох байгуулага, сургуультай хамтран ажиллах
- Оюутнуудыг хөнгөлөлтэй үнээр заал, талбай ашиглуулах, дэмжих
ГУРАВ: Бусад зүйл
- МОСХ-ны тусгай шагнал бий болгох, төрөөс оюутан тамирчдыг шагнаж, урамшуулахыг ажлыг өргөжүүлнэ.
- Оюутны спортын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, гишүүн байгууллагаа дэмжих ажлыг эрчимжүүлнэ.
- Дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаагаа сайжруулах





