MSSF

  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Home МОСХ Үйл ажиллагааны тайлан

Үйл ажиллагааны тайлан

И-мэйл Хэвлэх PDF

Монголын оюутны спортын холбооноос 2005-2008 онуудад явуулсан үйл ажиллагааны тайлан

Монголын оюутны спортын холбоо (МОСХ) нь Монгол улсын биеийн тамир, спортын тухай хуулийг хэрэгжүүлэх, оюутан, залуучуудын дунд биеийн тамир, спортын хөдөлгөөнийг өрнүүлэх, олон улсын оюутны спортын үзэл санааг дэлгэрүүлэх, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оюутан тамирчдыг амжилттай бэлтгэн оролцуулах, өөрийн оронд тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг хүлээн авч зохион байгуулах чиглэлээр жил бүр төлөвлөгөө гарган дараахь гол зорилтуудыг дэвшүүлэн тавьж амжилттай хэрэгжүүлэн ажиллаж ирлээ.

  1. Монголын Оюутны спортын их наадам (МОСИН), Үндэсний оюутны универсиад их наадам (ҮОУИН), Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн (ОУАШТ )- ий шигшээ арга хэмжээг зохион байгуулан удирдан явуулах
  2. Дэлхийн оюутны спортын өвөл, зуны “Универсиад” 2005, 2007 их наадамд (ДОСУИН) Монголын оюутан тамирчдын төлөөлөгчдийг бэлтгэн оролцуулах,
  3. Дэлхийн Оюутны аварга шалгаруулах тэмцээн (ДOАШТ), Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн (АОАШТ) -нд оюутан тамирчдыг амжилттай оролцуулах талаар идэвхтэй ажиллах,
  4. Монгол улсад Дэлхийн болон тивийн ОАШТэмцээнийг зохион байгуулсан,
  5. Гадаад харилцааг хөгжүүлж Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ), Азийн оюутны спортын холбоо (АОСХ)- ны Гүйцэтгэх хороо, салбар комиссуудтай хамтран ажилласан тухай,
  6. Их, дээд сургууль, бусад байгууллагуудтай холбоотой ажиллах, хөдөө орон нутагт оюутны биеийн тамир, спортын ажлыг хөгжүүлэх, бүс нутгийн оюутны спорт, урлагийн их наадмыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх,
  7. Оюутны спортын хөрөнгө санхүүжилт, боловсон хүчин, эрдэм шинжилгээ, мэдээлэл, сурталчилгааны ажлыг сайжруулах,
  8. МОСХолбооны дотоод ажил, үйл ажиллагааны чиглэлээр хийсэн ажлыг хамруулав.
Нэг
МОСХ нь 2005-2008 оны хугацаанд үндэсний хэмээнд оюутны спортын тэмцээнийг зохион байгуулах чиглэлээр тодорхой амжилтанд хүрсэн. 2005 онд МОСИН, 2006, 2008 онуудад ОУАШТ, 2007 онд ҮОУИН-ыг тус тус зохион байгууллаа. Тухайлбал: Монгол улсын Биеийн тамир, спортын хуулийн 16.1 дүгээр заалтын дагуу Засгийн газрын 2004 оны 191 тоот тогтоолоор анх удаагаа “Оюутны спортын их наадам”-ыг Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран явуулсан. Энэхүү наадмыг Засгийн газрын тогтоолоор дөрвөн жилд нэг удаа үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд 2009 онд хоёр дах удаагийн их наадам спортын 18 төрлөөр явагдахаар холбогдох заавар, хөтөлбөр нь батлагдан гарсныг та бүхэн мэднэ. Түүнчлэн манай холбоо өөрийн санхүүжилт, ИДС-ийн дэмжлэгээр Үндэсний оюутны аварга шалгаруулах тэмцээн, оюутны универсиадыг 2006, 2007, 2008 онуудад ОУОСХ-ны тогтоосон жишгийн дагуу хоёр жил тутамд амжилттай зохион байгуулан тодорхой үр дүнд хүрлээ.

Тайлангийн хугацаанд оюутан залуучуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл сонирхлыг идэвхжүүлэх, авъяаслаг залуу тамирчдыг тодруулах, тэдний чөлөөт цагийг зөв, зохистой өнгөрүүлэх зорилгоор их, дээд сургууль, коллежийн оюутан залуусын дунд доорхи төрлөөр спортын тэмцээнүүдийг жил бүрийн заавар, төлөвлөгөөнд оруулан 2006 онд ОУАШТ, 2007 онд Оюутны спортын долдугаар ”Универсиад” наадам, 2008 онд ОУАШТэмцээнийг зохион явуулж ирлээ.

Эдгээр улсын шигшээ тэмцээнүүдэд гадаад, дотоодын 100 гаруй ИДСургуулидын 15, 000 гаруй оюутан тамирчид оролцсон ба орон нутгийн их, дээд сургуулиудын баг тамирчид оролцсон байна. Эдгээр тэмцээнүүдэд манай орны бүх аймаг, орон нутгийн тамирчдаас гадна ОХУ-ын болон БНХАУ-ын олон хот мужийн Монгол оюутны баг, Турк, Герман зэрэг Ази, Европ тивд суралцагч оюутнуудыг хамруулан Москва, Бээжин хотноо гадаадад суралцагч “ОСН”-ыг зохион байгуулсан нь МОСХ зөвхөн өөрийн орны нутаг дэвсгэртээ тэмцээн, наадам зохиох төдийгүй гадаад орнуудад суралцаж байгаа оюутны дунд спортын тэмцээнийг Монголын спортын түүхэнд анх удаагаа зохион байгуулалтайгаар явуулдаг жишгийг тогтоож өглөө. Энэхүү үйл ажиллагаанд Гадаад хэргийн яам, Монголын Элчин сайдын яам, консулын газар, ОХУ, БНХАУ-ын мэргэжил нэгт ОСХ-ны нөхөд гүн туслалцаа үзүүлсэн.

Хүснэгт 1
МОСХ-ноос 2005-2008 онуудад жил бүр зохиогдсон тэмцээний төрлүүд
д/д Спортын төрөл 2005 оны Оюутны спортын анхдугаар их наадам 2006 оны Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн 2007оны Үндэсний оюутны 7 дугаар Универсиад наадам 2008 оны Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн
1. Волейбол Х Х x х
2. Гандбол Х Х x x
3. Ширээний теннис Х х x
4. Нийтийн гүйлт Х Х х
5 Шатар Х x x
6 Жудо Х х
7 Чөлөөт бөх Х х
8 Модон бөмбөг Х Х х х
9 Буудлага х х
10 Сагсанбөмбөг Х Х х
11 Аэробек Х
12 Явган аялал Х Х
13 Цана, Х
14 Тэшүүр х
Нийт 14 6 8 7

Монгол улсын оюутны аварга шалгаруулах тэмцээн, “Универсиад” наадамд нийтийн биеийн тамирын чиглэлийн шинээр хөгжиж байгаа шинэ спортын зарим төрлийг оруулснаар олон оюутнуудыг хамруулан оролцуулах, хичээллэх нөхцлийг бүрдүүлсэн. Модон бөмбөгийн спортоор сүүлийн жилүүдэд 150 гаруй оюутнууд шинээр хичээллэн дотоод, гадаадад зохиогдож байгаа тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа бөгөөд их, дээд сургуулиудад хөгжүүлэхэд материаллаг бааз, багш, оюутнуудын оюуны стрессийг тайлах, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой төрөл болон хөгжиж байна. Харин волейболын спортын төрөлд эмэгтэй, эрэгтэй 17-20 багийн 180 орчим оюутан тамирчид тогтмол хамрагдан оролцдог боллоо.

Оюутны спортын их наадам, ОУАШТ-ний шигшээ тэмцээнүүдэд эхний гурван байрт шалгарсан баг, тамирчдад жил бүр БНСУ-д медаль захиалан хийлгэж өгдөг уламжлалтай болсон. Оюутны тэмцээний медалийн өнгө, хийц чанар бусад тэмцээнүүдийг бодвол өндөр түвшинд хийгдэж байгаа. Оюутны чиглэлээр зохиогдсон тэмцээнүүдэд өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 15 гаруй мянган оюутнууд хамрагдан оролцсон ба анхан шатны тэмцээнүүдэд давхардсан тоогоор 60 мянган оюутан оролцлоо.

Биеийн тамир, спортын тухай хууль, хуулийн 16.1 заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд МОСИН-ыг спортын 14 төрлөөр Монгол улсын Засгийн газрын 191 дүгээр тогтоолоор БТСУХ-той хамтран зохион байгууллаа. Их наадмын зохион байгуулах хороог Эрүүл мэндийн дэд сайдаар удирдан, тухайн спортын холбоодууд хамтран ажиллаа. Засгийн газраас оюутны спортыг дэмжин анх удаагаа санхүүжилт олгон энэ их наадмыг явуулсан юм.

Наадмыг Волейбол, Сагсан бөмбөг, Ширээний теннис, Шатар, Гандболын спортын төрөлд бүсчилэх, Аэробек, Аялал /Спортын/, Чөлөөт бөх, Хөнгөн атлетик, Жудо бөхийн төрөлд бүсчилэхгүй, өвлийн спортын цана, тэшүүрийн төрөлд, үзүүлэх спортын модон бөмбөг, спортын бүжиг төрөлд тус тус орон даяар 3 үе шаттай явууллаа.

МОСИН-ын хүрээнд Европ болон Азийн бүс нутагт Монгол улсаас сурч байгаа оюутан, залуучуудын дунд еворпын ОХУ-ын нийслэл Москва хотноо, Азийн бүсийг БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо тухайн улсад Монгол улсаас сууж байгаа элчин сайдын яамдуудтай хамтран зохион байгуулсан. Москва хотноо зохион байгуулагдсан европын бүсийн наадамд ОХУ, ХБНГУ, БНТУлсад суралцаж буй 350 гаруй оюутан, тамирчид сагсан бөмбөг, шатар, ширээний теннисны төрөлд оролцсон. Тус бүсийн наадмыг МОСХ-ны төлөөлөгчид биечлэн удирдан зохион явуулсан.

Бээжин хотноо зохион байгуулсан азийн бүсийн наадмыг сагсан бөмбөг, шатар, ширээний теннисны төрөлд 250 гаруй оюутан тамирчид хамрагдан, тэмцээнийг МОСХ-ны гүйцэтгэх захирал, сагсан бөмбөгийн шүүгч төвөөс очин удирдан зохион байгуулсан. Гадаадад суралцаж буй оюутнуудын дунд энэхүү наадмыг анх удаа зохион байгуулснаар тэдний эрүүл мэнд бие бялдарыг сайжруулах, дотоодод зохион байгуулагдаж буй арга хэмжээнд оролцох бүрэн боломжийг нээж өгсөн өндөр ач холбогдолтой тэмцээн болсон.

МОСИНаадмын улсын шигшээ тэмцээн 5 сарын 9-15 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо нэгэн зэрэг амжилттай явагдаж 750 багц медалийн төлөө хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. МОСИН-д төв орон нутгийн 70 гаруй их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд оролцож нийт 15.000 орчим оюутнууд хамрагдан оролцсон.

Энэхүү наадмын хүрээнд төв, орон нутгийн сургуулиудын дунд сургууль хоорондын нөхөрсөг уулзалт тэмцээн, эрдэм шинжилгээ онол практикийн хурал, биеийн тамирын өдөрлөг, материаллаг баазаа бэхжүүлэх арга хэмжээнүүд явагдсан. Наадмын эцсийн нэгдсэн дүнгээр ҮБТДС, МУИС, ШУТИС, МУБИС, Мон Алтиус БТДС, БХИСургуулиуд эхний байруудыг эзэлсэн.

Үндэсний “Универсиад” наадам, Оюутны аваргын тэмцээнүүдэд нэгдсэн дүнгээр эхний гурван байранд орсон сургуулиудад жил бүр нэг сая төгрөгийн сантай мөнгөн урамшуулал, цом, медаль өргөмжлөлийг олголоо. Тэмцээний нэгдсэн дүнгээр ҮБТДС, Мон-Алтиус БТДС, ХААИС, МУИС, Аварга БТДС, МУБИС сургуулиуд тогтмол эхний байруудад шалгарсан байна.

Хүснэгт 2
Оюутны 2005-2008 оны их наадам наадам, ОУАШТэмцээнүүдэд эхний байруудад шалгарсан их, дээд сургуулиудын нэрс, эзэлсэн байр
д/д Сургуулиуд 2005 2006 2007 2008
Нийслэл
1. ҮБТДС 1 1 1 1
2. ХААИС 5 4 2 4
3. МУБИС 4 2 4 6
4. МУИС 3 3 5 5
5 Мон Алтиус 6 5 3 2
6 Аварга БТДС 6 3
7 ШУТИС 1
Хөдөө орон нутаг
6 Дарханы ОСХ 1 1
7 Говь-Алтай АУК 1 1

Эдгээр арга хэмжээнүүдээс шалгарсан оюутан тамирчид нь тив, дэлхийд явагдах тэмцээнүүдэд улсаа төлөөлөн оролцох эрх авч, бэлтгэл, сургуулилт, материаллаг болон сэтгэл зүйн бэлтгэлээ эртнээс хангах бололцоог нээн олгож Монголын оюутан тамирчид тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт үзүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх болсон. Мөн үндэсний хэмжээний тэмцээнүүдэд оролцогчдын дийлэнхи нь оюутан залуучууд байгаа бөгөөд тэд аймаг, нийслэл, улсын чанартай бүх төрлийн спортын тэмцээнүүдэд оролцон өндөр амжилт үзүүлж байна.

Биеийн тамир спортын хуулийн дагуу Засгийн газрын 2008 оны 197 дугаар тогтоолын дагуу 2009 онд Монголын Оюутны Спортын II дугаар их наадмыг улс эх орон даяар 3 үе шаттай БТСУХ-той хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Хоёр
МОСХ-нь бас нэг чухал зорилт бол оюутны шигшээ баг, тамирчдаа Дэлхийн оюутны спортын “Универсиад” наадамд амжилттай бэлтгэж оролцуулах явдал юм. Тайлангийн хугацаанд МОСХ-ны тамирчид дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” их наадмаас хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн юм. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд зохион байгуулалтын олон талт арга хэмжээг авч явуулав. “Универсиад” наадамд оролцох тамирчин, багш дасгалжуулагчдыг оюутны сонгон шалгаруулах тэмцээнүүдээс сонгон эрх өгч, тогтмол бэлтгэл, сургуулилтад хамруулах болсноор спортын амжилт жил бүр өсөн нэмэгдэж байна.

Австри улсын Инсбург хотноо 2005 онд болсон өвлийн Универсиад наадамд Монголын баг тамирчдыг оролцуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар ОУОСХ-ны удирдлага тус наадмыг Зохион байгуулах хорооны даргад хүсэлт гарган Инсбург хотод цана, уулын цаны төрлөөр 4 тамирчдын зардлыг даан бэлтгэл цугларалтанд оролцуулж энэхүү наадамд Монголын баг тамирчдыг цана 2 хүн, тэшүүр, шорт трейк 6 хүн, уулын цанаар 1 хүн амжилттай бэлтгэн оролцуулсан. Өвлийн Универсиад наадамд Монгол улсаас Австри улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Энхтайван хүрэлцэн ирж баг тамирчдаа дэмжин уулзалт хийн оролцсон.

Турк улсын Измир хотноо 2005 оны 8 сарын 11 - 21-ны өдрүүдэд Дэлхийн оюутны спортын зуны XXIII Универсиад их наадам 14 төрлөөр зохиогдон таван тивийн 131 орны 7805 тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүс оролцсон. Монголын оюутны спортын анхдугаар их наадмаас шалгарсан тамирчид энэхүү их наадмын чөлөөт бөхийн төрөлд өөрийн орныг төлөөлөн эмэгтэй, эрэгтэй 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, 55кг-ийн жинд Б.Наранбаатар алтан медаль хүртсэн. Түүнд МОСХ, Измир хотноо суугаа өргөмжлөлт консул мөнгөн шагналыг газар дээр нь олгосон. Зуны XXIII Универсиад их наадамд нийт 57 орны баг тамирчид медаль хүртэж манай улс 131 орноос 38 байранд шалгарсан амжилттай оролцлоо.

Италийн Турин хотноо 2007 оны 1 сарын 13-22 нд болсон өвлийн “Универсиад” их наадамд цанын 2 тамирчин, дасгалжуулагч Доржийн хамт оролцон тамирчин Долгорсүрэн 1,5км ба 5 км зайд уралдаж, тамирчин Т.Доржготов 3,5 ба 10км-ийн зайд уралдан хувийнхаа дээд амжилтыг баталгаажуулсан юм.

Тус холбоо нь Тайланд улсын Бангконг хотноо болсон зуны 24 дүгээр “Универсиад” наадам спортын 17 төрлөөр явагдаж дэлхийн 152 гаруй орны 9.200 гаруй тамирчид, дасгалжуудагч, албаны хүмүүс оролцсон ба Монголын баг тамирчид жудо бөх, теннис, ширээний теннис, таэквендо, буудлага, хөнгөн атлетикийн 6 төрөлд 50 хүний бүрэлдхүүнтэй оролцсон.

МОСХ нь оюутны спортын түүхэнд анх удаагаа “Универсиад 2007” их наадмын үйл ажиллагааг Монгол эх орон даяар шууд дамжуулах эрхийг Олон улсын оюутны спортын холбоотой хамтран Ц.Энхбат захиралтай TV9 телевизид өгч, тус телевизийн 6 хүний бүрэлдхүүнтэй сэтгүүлчдийн баг ажиллан, өдөр тутмын сонингоос “Өдрийн сонин”-ны спортын сэтгүүлч Б.Бадмаа нар оролцон наадмын ажиллагааг халуун цэгээс цаг үеийн мэдээллийг спорт сонирхогч ард түмэндээ орон даяар хүргэн ажилласан.

Бангкокын наадмын буудлагын тэмцээнд Дэлхийн цомын алт, хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл, Зүүн Азийн наадмын алтан медальт тамирчин, МУБИС-ийн БТДС-ийн оюутан Ц.Мөнхзул гар бууны 25 метрийн зайд 580 оноо авч шигшээ 8-д шалгаран мөнгөн медаль авч Монголын оюутнуудаас Универсиад их наадмын түүхэнд анхны мөнгөн медалийг хүртсэн юм. Буудлагын тамирчин Д.Лхамсүрэн урт бууны 50 метрийн зайд 4 дүгээр байранд, М.Батмөнх 6 дугаар байранд, Ц Мөнхзул гар бууны 10м зайд 8 байрт тус тус шалгарсан юм.

Энэхүү наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд Азийн тоглолтын мөнгөн медальт, ОУХМ М.Бундмаа алтан медалийг хүртэн, эмэгтэй тамирчидаас анх удаагаа дэлхийн Универсиад наадмын аварга болсон. -100кг жинд Х.Мөнхбаатар шагналт 5 дугаар байранд шалгарав. Ийнхүү манай улсын баг тамирчид дэлхийн оюутны спортын зуны 24 дүгээр “Универсиад” их наадамд оролцсон 152 орноос 37 дугаар байрыг эзлэн спортын өндөр амжилт гаргасан. Энэ наадамд оролцсон бүх тамирчдын хоол, байрны зардалд МОСХ хөнгөлөлт үзүүлсэн.Тамирчидад Тайланд улсад суугаа ЭСЯ-наас дэмжлэг үзүүлэн байнгын холбоотой ажиллав.

Дэлхийн оюутны спортын зуны XXIV Универсиад их наадамд медальт байранд шалгарсан тамирчид, дасгалжуулагч, МОСХ-ны удирдлагыг Монгол улсын Ерөнхий сайд М.Энхболд Төрийн ордны хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзан тус их наадамд амжилттай оролцсонд баяр хүргэн, дурсгалын зүйл гардуулсан ба цаашид оюутны “Универсиад” наадамд оролцоход нь төр засгаас дэмжин туслахаа онцлон тэмдэглэсэн.
Гурав
Тайлангийн хугацаанд тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулж медалийн арвин их ургацыг хураан авлаа.
3.1
Азийн ОСХ-ноос 2005-2008 онуудад зохиогдсон арга хэмжээнүүдэд Монголын баг тамирчид идвэхтэй оролцлоо. Үүнд: БНХАУ-ын Гуанжу хотноо 2005 оны 11 сард зохион байгуулагдсан хөнгөн атлетикийн АОАШТэмцээнд 22 орны 200 гаруй тамирчид оролцон манай улсын хөнгөн атлетикийн оюутны баг 5 хүний бүрэлдэхүүнтэй оролцон зээрэнцэг шидэлтийн төрөлд СМ П.Маамуу Азийн оюутны тэмцээнээс анхны медаль гэхдээ хүрэл медаль хүртсэн юм. Мөн энэ оны 5 сард БНХАУ-ын Ухань хотноо БНСУ, БНХАУ, Монголын оюутны хөл бөмбөгийн баг тамирчдын нөхөрсөг уулзалт тэмцээн зохион байгуулагдаж тус арга хэмжээнд Улаанбаатар дээд сургуулийн баг тамирчидыг оролцуулах арга хэмжээг авч дээрхи 25 тамирчдын 7 хоногийн хоол, байрны зардлыг БНХАУ-ын талаас гаргуулан тамирчиддаа дэмжлэг үзүүлэв.

Азийн оюутны спортын холбооны /АОСХ/ 2006 оны календарьчилсан төлөвлөгөөний дагуу Хятадын Тайваний нийслэл Тайпей хотноо 2006 оны 9 сарын 11-17-ны өдрүүдэд болсон Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгчдийн анхдугаар тэмцээнд 9 орны 150 гаруй тамирчид оролцон Монголын баг амжилттай оролцлоо. Тус тэмцээнд Монголын сагсан бөмбөгийн оюутны шигшээ багийн бүрэлдхүүнийг Оюутны лигийн тэмцээнээс сонгон шалгаруулж Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль, Шинжлэх Ухаан Технилогийн Их Сургуулийн 18-22 насны залуу тамирчидаас шигшээ багаа бүрдүүлэн ерөнхий дасгалжуулагчаар Т.Цэвэрбал, туслах дасгалжуулагчаар Ж.Отгондарь нарын 18 хүний бүрэлдхүүнтэй оролцлоо.

Тус холбооноос баг тамирчдын тэмцээний өмнөх нэгдсэн бэлтгэлд 3 сарын өмнө гаргаж өдрийн хоол, тоглолтын 2 ээлжийн хувцас, гадна бэлтгэлийн хувцасны зардал МОСХ-ноос гарган, Тайваньд байх үеийн хоол байрны зардлыг Хятадын Тайваний ЗБХороонд хандан дэмжлэг туслалцаа авч 100 % даалган тэмцээнд амжилттай оролцуулах нөхцөл бололцоогоор хангасан. Энэхүү тивийн тэмцээнд оюутны сагсан бөмбөгийн баг оролцсоноор тэдний ур чадвар нэмэгдэн, тэмцээний туршлага солилцоход ихээхэн түлхэц болсон юм.

БНХАУ-ын Шанхай хотноо 2007 оны 4 дүгээр сарын 20-28 нд явагдсан Азийн оюутны аварга шалгаруулах хөл бөмбөгийн анхдугаар тэмцээнд Монголын оюутны хөлбөмбөгийн шигшээ баг 24 хүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатар дээд сургуулийн багийн тамирчдаас бүрдэн оролцож, есөн орны баг тамирчидтай өрсөлдөн хөлбөмбөг өндөр хөгжсөн орнуудын багтай хэсгийн тоглолтуудаа хийж баг тамирчдын 7 хоног Шанхай хотноо байх хоол, байрны зардлыг Хятадын ОСХолбоогоор даалган гаргуулах асуудлыг МОСХ-ноос хөөцөлдөн шийдвэрлүүлсэн юм.

БНХАУ-ын Гуанжоу хотноо 2007 оны 11 сард болсон Теннисний АОАШТэмцээнд Ц. Нарантуяа дасгалжуулагчтай 2 тамирчин, нэг албаны хүнийг оролцуулан Азийн оюутны аварга шалгаруулах теннисны тэмцээнд хүчтэй өрсөлдөгч нартай тоглон амжилттай оролцлоо. 2008 оны 6 сард БНСУ-ын Иксан хотноо болсон гандболын АОАШТэмцээнд Монголын оюутны гандболын баг 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцон БНХАУ, БНСУ зэрэг энэ спорт өндөр хөгжсөн орнуудын тамирчидтай өрсөлдөн амжилттай тоглосон ба хүч тэнцүү багуудтай цаашид сайн тоглох бололцоотой гэдгийг энэ тэмцээн харуулсан. Ийнхүү МОСХ нь хөлбөмбөг, сагсан бөмбөг, гандболын багийн спортын тамирчдыг хилийн чандад тоглуулан хүчийг нь сорьж, гадаадын тамирчдын тоглолтын арга барил,ур чадвараас суралцууллаа. Эдгээр төрлүүдэд манай баг тамирчид тийм хол хоцроогүйг эдгээр тэмцээнд оролцсон манай багуудын статистик дүн бидэнд харуулсан юм.
3.2
МОСХ-ны баг тамирчид 2006, 2008 онуудад ОУОСХ-ноос зохиогдсон ОДАШТэмцээнүүдэд онцгой өндөр амжилт үзүүлж алт 11, мөнгө 4, хүрэл 12 медалийг хүртсэн байна. Эдгээр оюутны тэмцээнээс медаль хүртсэн 3 тамирчин болох 2008 оны Бээжингийн Олимпийн аварга, ХБ, МУГТ Н. Түвшинбаяр нь 2006 оны БНСУ-ын Сувон хотноо болсон жүдо бөхийн ОДАШТ-нээс хүрэл медаль хүртсэн, 2008 оны Бээжингийн Олимпийн аварга, ХБ, МУГТ Э. Бадар-ууган нь 2006 оны Казакстаны Алмата хотноо болсон боксын ОДАШТ-нээс алтан медаль хүртсэн, 2008 оны Бээжингийн Олимпийн мөнгөн медальт, МУГТ П. Сэрдамба нь бас энэ тэмцээний хүрэл медаль хүртэж байсан оюутны спортоос их спортын амжилтын гараагаа эхэлсэн тамирчид юм. Түүнчлэн 2006 оны чөлөөт болон сонгомол бөхийн оюутны ДАШТ-ийг өөрийн эх орондоо хүлээн авч амжилттай зохион байгуулан явуулсан юм.

Казакстан улсад 2006 онд болсон боксын ОДАШТэмцээнд 15 хүний бүрэлдхүүнтэй баг оролцон 54 кг-ын жинд Цагдаагийн академийн оюутан Э. Бадар-ууган алтан медаль хүртэн, 48 кг-д Ж.Отгонбаяр, 51 кг-д П. Сэрдамба, 60 кг-д Э. Мөнхэрдэнэ, 64 кг-д Б. Түвшинбат, 69 кг-д Т. Чулуунтөмөр нарын /5 тамирчин/ хүрэл медаль хүртэн багийн дүнгээр Казакстан, ОХУ-ын дараа 3 дугаар байранд шалгарсан юм.

Испани улсын Валенса хотноо 2006 оны 5 сарын 16-20 ны өдрүүдэд болох Дэлхийн оюутны аварга шалгаруулах таэквондогийн 9 дүгээр тэмцээнд эмэгтэйчүүдийн 67 кг-д жинд П.Батхүү, эрэгтэйчүүдийн 58 кг-д Ж.Алдарбаяр нарын 2 тамирчинг ЗБХ-ны бүрэн зардлаар оролцуулсан. Тэмцээнд таван тивийн 54 орны 350 гаруй тамирчид оролцсон бөгөөд олон арван олимп, дэлхийн аваргууд өрсөлдөн манай тамирчид хувийн амжилтаа ахиулсан.

2006 оны 12 дугаар сард БНСУлсын Сувон хотноо болсон Жудо бөхийн ОДАШТэмцээнд манай 10 тамирчин оролцож гавъяат тамирчин Х. Цагаанбаатар 66 кг-ийн жинд алтан медаль, Н. Түвшинбаяр -100кг жинд хүрэл медаль хүртсэн сайхан амжилт гаргасан юм.

Монголын оюутны баг тамирчид 2008 оны ОДАШТэмцээнд шатар, байт харваа, бокс, буудлагын 4-н төрлөөр амжилттай оролцлоо. ОХУ-ын Новокузнецк хотноо 3 сарын 3-наас 11-ны өдрүүдэд болсон Шатрын 10-р тэмцээнд 8 хүний бүрэлдэхүүнтэй Монгол улсын шилдэг залуу шатарчдын баг их мастер Б. Мөнгөнтуул, ОУМ Янжиндулам, Батчулуун нарын хүчтэй бүрэлдэхүүнтэй оролцон багаараа ОХУ, БНХАУ-ын багийн дараа 3 дугаар байрт орж хүрэл медаль хүртсэн.

Хятадын Тайваны Тайнань хотод 7 сарын 7-ноос 10 ны өдөр болсон Байт Харвааны 7-р ОДАШТэмцээнд 5 тамирчин оролцож багийн харваанд оюутан тамирчид өндөр амжилт үзүүлсэн.
ОХУ-ын Казань хотноо 9 сарын 20-28-ны єдрvvдэд зохиогдсон боксын ОДАШТэмцээнд Монголын оюутны спортын холбооны Чинбат дасгалжуулагчтай боксын шигшээ баг амжилттай оролцон 54 кг-ын жинд єрсєлдсєн Цагдаагийн академийн оюутан Э.Идэрхvv мєнгєн медаль, 48 кг-ын жинд С.Ганзориг, 57 кг-д А. Мєнхбаатар, 60 кг-ын жинд А.Бат-Очир 75кг-д Т.Чулуунтємєр нарын 4 тамирчин хvрэл медаль багийн дүнгээр 16 орноос 7 дугаар байранд орлоо. Энэхүү тэмцээнд Олон улсын оюутны спортын холбоог төлөөлөн МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д. Жаргалсайхан тэмцээний хяналтын комиссын даргаар ажиллаа.

БНХАУ-ын Бээжин хотноо 2008 оны 10 сарын 8-11 ны өдрүүдэд Дэлхийн оюутны аварга шалгаруулах буудлагын хоёрдугаар тэмцээнд 22 хүний бүрэлдхүүнтэй оролцон 10 метрийн хийн гар бууны төрөлд Бээжингийн зуны олимпийн шагналт 8 байрын эзэн Ц. Мөнхзул оролцож урьдчилсан буудлагандаа Оюутны дэлхийн аваргын рекордыг 386 оноогоор шинэчлэн тогтоосон ба 25 метрийн гар бууны төрөлд 582 оноогоор мөнгөн медаль, 10 метрийн эмэгтэй хийн гар бууны багийн төрөлд 1138 оноогоор 2-р байр эзлэн хос мөнгөн медалтай болсон. Багийн мөнгөн медалийг Хонгорзул, Хэрлэнтуяа нар хүртсэн байна.

Хүснэгт 3
МОСХ-ны баг, тамирчид 2005-2008 онуудад тив, дэлхийн аварга оюутны шалгаруулах тэмцээн, Универсиад наадмаас авсан медалийн тоо
# Арга хэмжээ болсон улс, Тэмцээний нэр Спортын төрөл Он Алт Мөнгө Хүрэл
1. Турк Измир хот XXIII “Универсиад” наадам Чөлөөт бөх 2005 1 - -
2. Тайланд Бангкок хот XXIV “Универсиад” наадам - Буудлага- Жудо 2007 1 1
3. БНХАУ, Гуанжоу,АОАШТ Хөнгөн атлетик 2005 - - 1
4. Улаанбаатар хот ОДАШТ Чөлөөт, сонгомол барилдаан 2006 9 1 2
5. Казакстан Алмата хот Бокс, ОДАШТ 2006 1 - 5
6. БНСУ Сувон хот Жудо,ОДАШТ 2006 1 - -
7. ОХУ Новокузнецк, Шатар, ОДАШТ 2008 - - 1 баг
8. ОХУ Казань хот Бокс, ОДАШТ 2008 - 1 4
9. БНХАУ Бээжин хот Буудлага,ОДАШТ 2008 - 1 баг -
Нийт 13 5 13
Дөрөв
Тус холбоо нь оюутны тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн эх оронд 2002 оноос эхлэн уламжлал болгон хүлээн авч явуулж байна. Энэ нь МОСХ-ноос дэвшүүлсэн томоохон зорилтын нэг бөгөөд тайлангийн хугацаанд дэлхий болон азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн тус бүр нэгийг Улаанбаатар хотноо зохион явууллаа.

Олон Улсын Оюутны Спортын Холбооны шугмаар Дэлхийн Оюутны Аварга Шалгаруулах бөхийн чөлөөт, сонгомол барилдааны 7 дугаар тэмцээнийг  2006 оны 6 дугаар сарын 15-20ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээн нь Монгол орны 80 гаруй жилийн спортын түүхэнд анх удаагаа хамгийн олон орон, хамгийн олон тамирчид  оролцсон тэмцээн болсноороо түүхэн чухал ач холбогдолтой юм.  Тэмцээнийг удирдах ажлаар олон улсын байгууллагын зочид, 21 орны шүүгч нар, ЗБХ-ны урилгаар 100 орчим гадаадын зочид, төлөөлөгчид Монгол орноо ирсэн юм. Тэмцээн гурван тивийн Япон,  Пакистан, Монгол, ОХУ, БНСУ, Азербайжан, Канад, Чех, БНХАУ, Франц, Эстони, Грек, Иран, Итали, Арабын Нэгдсэн Эмират, Казакстан, Узбекстан, Филлипин, Польш, Серби Монтинегро, Хятадын тайвань, Турк, Украйн, Унгар, Киргизстан, Латви, Литви, АНУ, Вьетнам, Беларус зэрэг  30 орны 336 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцсон нь ОУОСХ-ны бөхийн спортын тэмцээний түүхэнд ч хамгийн олон орон, хамгийн олон оролцогчтой тэмцээн болж статистик, судалгаанд нь багтан орсон юм.

Энэхүү 7 дах удаагийн тэмцээний Зохион байгуулах хороог 2005 оны 2 сард УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Л.Гүндалай тэргүүлэн 21 хүний бүрэлдхүүнтэй байгуулсан ба  тус хороо нь Гадаад харилцаа, Санхүү үйлчилгээ, Мэдээлэл сурталчилгаа, Сургалт дасгалжуулалт техникийн гэсэн чиглэлээр дэд комиссуудад хувагдан 6 бүлэг 111 багц ажлыг тусгасан төлөвлөгөө гарган хэрэгжүүлсэн.

Тус тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн 84 хүн  дэлхийн аваргын медаль гардан авч  16 орны баг тамирчид ямар нэгэн медальд хүрсэн байна. Үүнээс 7 орны тамирчид алтан медаль хүртсний дотор Монголын баг тамирчид хамгийн олон буюу 9 алт 1 мөнгө 2 хүрэл нийтдээ 12 медаль  хүртлээ.

Монголын бөхчүүд энэ тэмцээнд эмэгтэй баг дэлхийн аваргын 5 алтан медаль хүртэн  Ц.Энхжаргал, Ю.Гандолгор, Н. Отгонжаргал, Г.Наранчимэг, О.Бурмаа нар оюутны дэлхийн аварга болж эрэгтэй багаас Б. Наранбаатар, Лхагвадорж, Батзориг сонгомол бөхөөс Магалжав нар оюутны дэлхийн аварга болсон юм.  Монголын баг тамирчид багийн нэгдсэн дүнгээр тэргүүн байр эзлэн эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд цом гардан авч манай баг тамирчид өмнөө тавьсан зорилтоо биелүүлэн ажиллаа.

Тэмцээнийг зохион байгуулахад Засгийн газар, ЭМЯ, БТСУХороо, ЗБХ-ны гишүүд, ивээн тэтгэгч нар сайн дурын ажилчид МОСХ-ны аппаратын ажилчид ихээхэн үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэх хэрэгтэй. Италийн Турин хотноо 2007 оны 1 сард болсон ОУОСХ-ны ГХ-ны хурлаар Монгол оронд 2006 онд болсон дэлхийн оюутны аварга шалгаруулах чөлөөт, сонгомол барилдааны тэмцээний эцсийн тайланг МОСХ-ноос хэлэлцүүлэн тус тэмцээнийг өндөр түвшинд зохиогдсон гэж үнэлэлт өгчээ.

Биеийн тамир спортын тухай хуулийн 7 дугаар бүлгийн 1 зүйлийн 5 дах хэсгийг үндэслэн, Засгийн газрын 2008 оны 2 дугаар сарын 20 ны өдрийн 60 тоот тогтоолоор Азийн Оюутны Аварга Шалгаруулах ширээний теннисний анхдугаар тэмцээн 2008 оны 4 дүгээр сарын 24-27 ны өдрүүдэд Спортын төв ордонд явуулсан юм. Тэмцээнд Ази тивийн Япон, Вьетнам, Хятадын Тайвань, БНХАУ, Хонконг, БНСУ, Монгол, Макао, Тайланд, Иран, Сингапур зэрэг 12 орны 200 гаруй тамирчин, дасгалжуулагч, шүүгч, албаны хүмүүс оролцсон нь Монголын ширээний теннисний спортын түүхэнд анхны тэмцээн нь болж зохиогдсон.

МОСХ, МШТХолбоо хамтран Азийн аваргад оролцох Монголын оюутны шигшээ багийн бvрэлдэхvvнийг сонгон шалгаруулах тэмцээнийг “Оч” клубд хоёр удаа явуулж эм 5, эр 5 хүн, 3 дасгалжуулагчыг сонгон, Зохион байгуулах хорооны 2008 оны 4 дүгээр сарын 11-ны хуралдаанаар хэлэлцэн баталж доорхи тамирчдад Монгол улсын оюутны шигшээ багийн бүрэлдхүүнд орох эрх олгосон. Үүнд: Эрэгтэйчүүдээс: Спортын мастер Л.Алтантулга (Отгонтэнгэр ИС), Э.Лхагвасvрэн (БНХАУ-ын Харбин хотын ИС), дэд мастер Н.Энхсайхан (ТЗДС), З.Төрболд (ШУТИС), Б.Амгалан (МУИС) нар Эмэгтэйчүүдээс: Спортын мастер Б.Батхишиг (Отгонтэнгэр ИС), Б.Эрдэнэсувд (VБТДС) нар, дэд мастер Б.Энхжин (ШУТИС), Б.Мөнгөнцэцэг (БХИС),  Ё.Нямдулам (МУИС) нар орж      дасгалжуулагчаар: С.Галбадрах, Т.Энхтөр, Б.Цэрэнтогтох нар ажиллаа.

Тамирчид 79 багц медалийн төлөө өрсөлдөн  6 орны баг тамирчид медальд хүртсэн ба Хятад улсын тамирчид хамгийн олон медалийг авч багийн дүнгээр БНХАУ, Япон, Тайландын баг тамирчид эхний 3 байрыг эзэлсэн. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Моннис” ба “Либхер” компаниуд ажиллаж оюутны тэмцээнд ихээхэн туслалцаа үзүүлсэн. БНХАУ-ын Тэнжинь хотноо 2008 оны 9 сарын 30-нд болсон АОСХ-ны ГХ-ны хурлаар  Монгол оронд болсон азийн оюутны аварга шалгаруулах ширээний теннисны анхдугаар тэмцээний тайланг МОСХ-ны 2 төлөөлөгч оролцон хэлэлцүүлж, тус тэмцээнийг өндөр түвшинд, амжилттай  зохион байгуулан явуулсан гэсэн үнэлэлт, дүгнэлтийг өгсөн.

Дээрхи хоёр тэмцээнүүд нь манай оронд Олон улсын оюутны спортын болон Азийн оюутны спортын хөдөлгөөний үзэл санааг Монгол оронд суртчилан дэлгэрүүлэх, Монголын оюутны спортын хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулсан бөгөөд Монгол орныг дэлхий нийтэд сурталчилахад үнэтэй хувь нэмрээ оруулсан гэж дүгнэж байна.

Тэмцээнийг хүлээн авч зохион байгуулснаар Монголын чөлөөт бөхийн болон ширээний теннисний спортын хөгжилд хамгийн сүүлийн үеийн олимп, дэлхийн аврга явагддаг спортын хэрэглэлийг авч өгч хөрөнгө оруулалтыг МОСХ-ноос Засгийн газраар дамжуулан хийсэн юм. Үүнд: 35,0мянган ам долларын 2 дэвжээ, 4 электрон цаг, ширээний теннисний 10 мянган еврогийн 10 ширээ бусад дагалдах хэрэгсэл, 15 сая төгрөгний нийлэг шалыг улсын хөрөнгөөр авч өгч эдгээр спортын материаллаг баазыг  бэхжүүлэхэд тусласан. Цаашид эдгээр холбоо нь олон улсын төрөл бүрийн тэмцээн авах, үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх,  өргөн боломжийг нээсэн төдийгүй Монгол улс тив, дэлхийн хэмжээний төрөл бүрийн тэмцээнийг хүлээн авах санхүү,  зохион байгуулалтын чадвар, хүн хүчний нөөц бололцоотойг илтгэн харуулсан арга хэмжээнүүд боллоо.
Тав
МОСХ нь гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх  талаар ихээхэн  анхаарлаа хандуулан дорвитой ахиц, амжилт олж ирлээ. ОУОСХ, АОСХ-ны гишүүн байгууллагын хувьд эдгээр байгууллагын Гүйцэтгэх хороонд манай орны ОСХ нь өөрийн төлөөлөлтэй болж, олон улсын спортын тавцанд томоохон байр суурийг эзлэдэг эдгээр байгууллагын удирдах бүрэлдэхүүнд орж, шийдвэр гаргахад онөлөөлж гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэх өргөн боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Өнгөрсөн тайлангын хугацаанд МОСХ-ны шугмаар олон орны хүндэт зочид төлөөлөгчид Монгол улсад айлчлалаа. Үүнд: ОУОСХ-ны дэд ерөнхийлөгч С. Берг- Швед улсын иргэн (2006 он), ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн Ж. Синиша- Серби улсын иргэн (2006), ГХ-ны гишүүн, доктор Ким -БНСУ-ийн иргэн (2008 он), ГХ-ны гишүүн Э. Леонц –Швейцар улсын иргэн (2008 он), ОУОСХ-ны эмнэлэгийн комиссын гишүүн Презубилский -Польш улсын иргэн (2006), хяналтын хорооны гишүүн Шинжинь – БНХАУ-ын иргэн (2006,2008) онуудад хүрэлцэн ирж ажлын айчлал хийсэн юм. Түүнчлэн Азийн ОСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Чон Тун Ку –БНСУ-ын иргэн (2008), АОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Кенни Чой- Гонгконг улсын иргэн, ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ян Гуа Хуа- БНХАУ-ын иргэн хоёул (2008 он) зэрэг олон улсын байууллагын хүндэт зочид манай оронд хүрэлцэн ирснээс гадна ОХУ, Польш, Хорват, Эстони, БНХАУ, БНСУ, Швейцарь, Хятадын Тайвань, Вьетнам, Тайланд, Казакстан, Пакистан, Гонгконг зэрэг 20 орчим орны үндэсний оюутны спортын ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, УЗ-ийн гишүүд хүрэлцэн ирж харилцан туршлага солилцох, хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан юм.

Түүнээс гадна 2011 оны Универсиад наадмыг Зохион байгуулах хорооны Гүйцэтгэх хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын Шинжинь хотын дэд дарга болон ГХ-ны 8 гишүүн, 2013 оны зуны Универсиадын ЗБХорооны дарга, ОХУ-ын Татарстан улсын Ерөнхий сайд Р. Минникханов тэргүүтэй Казаны их наадмын ЗБХ-ны гишүүд, 2015 оны Универсиад наадам нэр дэвшиж байгаа БНСУ-ын Кванжу хотын дарга Пак нарын зочид, Улаанбаатар хотноо 2006 онд болсон чөлөөт бөхийн ОДАШТ-ний ажлаар ОУБТНХ-ны дэд ерөнхийлөгч Хамоко Теодорс Грек нарын 2 төлөөлөгч, 2008 оны ширээний теннисний АОАШТ-ний шугмаар Азийн ширээний теннисний холбооны төлөөлөгч, шүүлт, дүрмийн комиссын дарга Пак зэрэг 3 төлөөлөгч нарыг хүлээн авч тэмцээний бэлтгэл, тухайн үеийн байдлыг хянан шалгах бололцоог олгон ажиллав.

Тайланд улсын Бангкок хотноо 2007 оны 8 сард дэлхийн зуны ОСИН  “Универсиад” -ын өмнө зохиогдсон  Олон улсын оюутны  спортын холбоо /ОУОСХ/- ны Ерөнхий ассамблейн хуралдаанд 120 орны үндэсний оюутны спортын холбоодын удирдлагууд орж сонгуулийн үйл ажиллагаанд ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан тус байгууллагын Ерөнхий санхүүчийн сонгуульд  нэр дэвшин оролцож Польш улсын иргэн, ОУОСХ-ны ГХ-ны гишүүн Мариан Дималскийтай өрсөлдөн чуулганы  120 орны төлөөлөгчдөөс 71 орны санал авч дийлэнх олонхийн саналаар энэхүү олон улсын нэр хүндтэй, өндөр албанд тушаалд шинээр сонгогдсон юм.

ОУОСХ-ны Ерөнхий санхүүч нь тус байгууллагын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн дараа ордог гурав дах томоохон албан тушаал бөгөөд 2007-2011 онуудад ОУОСХ-ны дүрмийн дагуу санхүүгийн бүх үйл ажиллагааг удирдан ажилладаг. МОСХ-ны ажлын баг энэхүү сонгуулийн үйл ажиллагаанд эртнээс бэлтгэн, амжилттай оролцсон. Түүнчлэн 2007 оны хотноо 10 сарын 26-28 ны өдрүүдэд Бельгийн Брюссель болсон ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурлаар  МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан ОУОСХ-ны хяналтын хорооны 24 гишүүний нэгээр сонгогдон дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн, “Универсиад” наадамд олон улсын байгууллагыг  төлөөлөн хяналтын ажлыг хийх эрхтэй болжээ.

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2004  оны 12 сард  зохион байгуулагдсан АОСХ-ны Ерөнхий Ассамблейн хуралдаанаар МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д. Жаргалсайхан АОСХ-ны ГХ-ны гишүүнээр Азийн 12 орны төлөөлөгчийн хамтаар сонгогдсон байна. Манай улс АОСХ-нд төлөөлөлтэй болсноор тивийн хэмжээний төрөл бүрийн арга хэмжээнд идвэхтэй оролцох, Монгол оронд хөгжиж буй багийн спортын төрлүүдийг Азид гарган өрсөлдүүлэх, БНХАУ-д болж буй тэмцээнүүдэд хөнгөлөлтэй нөхцлөөр оролцох, хамтарсан бэлтгэл, уулзалт тэмцээнүүдэд хамрагдан оролцох нөхцөл бололцоо бий болж, хэрэгжүүлэх ажлуудыг гүйцэтгэхэд дөхөмтэй болж байна.Манай улс нь АОСХ-ны холбооны хамгийн идвэхтэй гишүүн орны нэг юм.

МОСХ-ноос ОУОСХ, АОСХ-нд жил бүрийн гишүүний татвараа цаг хугацаанд нь төлж барагдуулж, олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэн ажиллаж жил бүрийн тайлан мэдээгээ тогтмол хугацаанд явуулж байна. Хоёр жил тутамд болдог олон улсын эдгээр байгууллагуудын Ерөнхий Ассамблейн хуралдаануудад Монголын төлөөлөгчид тогтмол оролцож ирлээ.
Зургаа
Бид биеийн тамир, спортын төрийн төв байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, хүн амын төлөөллийн тодорхой  хувийг эзэлдэг оюутан залуусын бие бялдрын хүмүүжил, боловсрол, чөлөөт цагийн асуудалд анхаарлыг хандуулж ирлээ. БТСУХороотой хамтран ажиллах гэрээ байгуулан тус хорооны байранд түрээсээр байрлан үйл ажиллагаагаа явуулдаг ба ОСИН-ыг 2005 хамтран зохион явуулсан нь өргөн олныг хамарсан томоохон ажил болсон ба 2006 онд оюутны дэлхийн аварга, 2008 онд Азийн оюутны аваргын тэмцээнийг явуулахад тус хорооны хамт олонтой хамтран тэдний ихээхэн туслалцаа дэмжлэгтэйгээр явуулсныг тэмдэглэн хэлэх хэрэгтэй. Түүнчлэн Нийслэлийн ЗДТГ, МОХ, МЗХ, МҮОХ зэрэг төр, олон нийтийн бусад байгууллагуудтай хамтран ажилладаг төдийгүй,  бидний үйл ажиллагааг байнга дэмжин тусладаг талархал илэрхийлэхийг хүсч байна. Түүнчлэн ҮОХ-ны Удирдах зөвлөлд МОСХ-ны ерөнхийлөгч орж тус хорооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байна. МОСХолбоо нь тус хорооноос шалгаруулдаг спортын шилдэг холбооны шагнал “Бөртө чоно” -ыг сүүлийн 3 жил дараалан хүртсэн.

МОСХ өөрийн зорилгоо хэрэгжүүлэх үүднээс “Голомт” банк, “Женко” групп,        “Моннис” групп ба Либхер корпораци”, “Мажикнэт”, “Саммит” ХХК, “Содпресс” компани, “Залуу Монгол” корпораци, “Комит” ХХК, Японы “ИТОЧУ” корпорацийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар, “Зориг”, “Ирээдүйн түлхүүр” сан зэрэг 10 орчим компани, аж ахуйн байгууллагуудтай хамтран ажиллаж, оюутны спортын үйл хэрэгт туслалцаа авч байгаа.

Монгол улсын биеийн тамир, спортын тухай хуулийн дагуу Нийслэлийн засаг даргын дэргэд  оюутны шигшээ багийг 2007 оноос эхлэн спортын 3 төрлөөр жүдо, чөлөөт, боксын төрлөөр Нийслэлийн засаг даргын захирамжын дагуу байгуулан, ажиллах журам, ЗБХороог нийслэлийн БТСХороотой хамтран байгуулж 10 хүний орон тоотой дасгалжуулагч, тамирчин нарыг цалинжуулан ажиллаж эхлээд байна. Түүнчлэн өөрийн эх оронд  болсон ширээний теннисний тэмцээнд оролцсон манай улсын шилдэг оюутан тамирчин, Отгонтэнгэр их сургуулийн оюутан  Л.Алтантулга,  Б.Батхишиг нарыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас 1-4 саруудад цалинжуулан ажиллуулсан. Цаашид ДОАШТ, АОАШТ-үүдэд амжилт гаргаж болох спортын төрлүүдэд дасгалжуулагч, тамирчны орон тоо, төсвийг  нэмэгдүүлэн ажиллах чиглэл барьж байна.

Оюутны тэмцээний үйл ажиллагааг зохион байгуулахад  жилдээ 291-450 гаруй өнгө, үзэмж загвар хийц сайтай медалийг гадаад орнуудад захиалан хийлгэж Голомт банк, ”Ирээдүйн түлхүүр” сан бусад байгууллага ивээн тэтгэж туслалцаа үзүүлэн эдгээр медалуудыг хийлгэсэн ба бид ивээн тэтгэгч нараа зохих хэмжээнд сурталчилан ажиллав. Турк болон Тайландад болсон  зуны  “Универсиад” наадам, ДОАШТэмцээнд оролцож байх үеийн   Монголын багийн зарим тамирчидын хоол, байрны зардалд санхүүгийн дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллав. Оюутны спортын наадам ба  ОУАШТэмцээнүүдэд амжилттай оролцож нэгдсэн дүнгээр эхний байруудад шалгарсан сургуулидад нэг сая төгрөгний мөнгөн шагнал гардуулах ёслолын арга хэмжээг  жил бүр зохиож дүнг танилцуулан сургуулийн удирдлагуудыг  оролцуулдаг уламжлалтай болсон.

МОСХ-ноос үндэсний хэмжээнд зохиосон тэмцээнд  /ҮБТДС, МУБИС, БТДС, МУИС, ХААИС, Мон Алтиус, Говь-Алтайн АУИС-ийн салбар сургууль, Дарханы ОСХ-нд/ зэрэг байгууллага, хамт олны тогтмол сайн амжилттай оролцож, анхан шатны арга хэмжээг тогтмолжууж, үйл ажиллагаа нь ихээхэн сайжирч оюутны улсын шигшээ тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлэн Оюутны спортыг хөгжүүлэх, тэдний эрүүл мэнд, биеийн тамир, спортын төлөө ихээхэн ажил зохиож байгаад бид талархал илэрхийлэх нь зүйтэй. Оюутан залуучуудынхаа эрүүл мэнд, бие бялдрын хүмүүжил, боловсролд байнгын анхаарал тавьж спортын материаллаг баазаа бэхжүүлэн ажиллаж, бидний ажилд туслалцаа үзүүлж байдаг дээрх их, дээд сургууль, коллежийн ректор, захирал, удирдлагуудад талархал дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсч байна.

Хамт олноо сайн зохион байгуулж секц, дугуйлангийн үйл ажиллагааг зөв удирдан явуулж спортын тэмцээнд амжилттай оролцож, оюутны спортыг хөгжүүлэхэд идэвхтэй ажиллаж байгаа ҮБТДС-ийн захирал Г.Лхагвасүрэн, Мон-Алтиус БТДС захирал Д.Намжилмаа, багш М.Ганболд, Говь-Алтайн АУколлежийн захирал Х.Оросоо, Архангайн БКоллежийн багш Батбаатар ХААИС-ийн багш С.Амгаабазар, Оюун, МУИС-ийн багш Сэлэнгээ, МУБИС-ийн багш Б.Уранмандах, БТДС-ийн сургалтын албаны дарга Д.Энэбиш,  нарын зэрэг олон арван шилдэг сайн багш, зохион байгуулагчид оюутны спортын ажлыг анхан шатанд удирдан зохион байгуулан ажиллаж байгаад бид баяртай байдаг юм. ҮБТДС-ын баг тамирчид 2005 оноос хойш болж байгаа оюутны бүх шатны улсын тэмцээнүүдэд тогтмол нэгдсэн дүнгээр тэргүүн байранд шалгарч сайхан амжилт үзүүлж байгааг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Бид МОСХ-г орон нутагт Салбар байгууллагуудтай болгон өргөтгөх, тэдний оролцоотойгоор улс, орон даяар оюутны спортыг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах зорилт тавин ажилласан. Энэ хүрээнд жил бүр зохиогдож байдаг  баруун бүсийн оюутны урлаг, спортын наадам тогтмол зохиогдох болж баруун бүсийн оюутны спортын холбоо  байгуулагдан идэвхитэй үйл ажиллагаа явуулж Говь-Алтай аймгийн АУК-ийн захирал, СМ  Х. Оросоо багш идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглэх нь зүйтэй.  Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Ховд, Архангай, Өвөрхангай, Орхон, Увс аймгийн сургуулиуд биеийн тамир, спортын тэмцээнд баг, тамирчдаа бэлтгэн идэвхтэй оролцуулж байна. Орон нутгийн оюутны спортын байгууллагуудын ажил зохих түвшинд хүрч зохион байгуулалттай, үр дүнтэй  тэмцээний тогтолцоо бүрдэн ажиллаж байна. Хэдийгээр бүс нутгийн оюутны спортын ажил тасралтгүй зохион байгуулагдах болсон хэдий ч төвийн болон хангайн бүс нутгийн хэмжээнд төдийлөн ахицтай явахгүй байгаад хаа хаанаа дүгнэлт хийн ирэх дөрвөн жилд шинэ түвшинд гаргах зорилт тавин ажиллах нь зүйтэй.

МОСХ-ны удирдлагууд гишүүн байгуулллагынхаа түүхэн тэмдэглэлт ойн баярт тогтмол оролцдог бөгөөд Говь-Алтай АУК-ийн ой,  Мон-Алтиус БТДС-ийн 10 жилийн ой, МУИС-ийн БТ-ийн тэнхимийн 60 жилийн ойн зэрэг арга хэмжээнүүдэд оролцон тэдгээр хамт олон спортын хэрэглэл, материалаар шагнаж урамшуулсан юм.
Долоо
Тус холбооны ажлын нэг хэсэг нь эрдэм шинжилгээ, мэдээлэл сурталчилгааны ажлыг сайжруулах оюутнуудад санхүүжилт, оюуны хөрөнгө оруулалтын ажилд дэмжлэг үзүүлэх явдал юм.  “Оюутны сургалтын тэтгэлэг 2006-2007” хөтөлбөрийг “Ирээдүйн түлхүүр” сантай хамтран хэрэгжүүлж их, дээд сургуулийн 2 дугаар дамжаанаас дээшхи мэдээлэл технологи, боловсролын  чиглэлээр суралцаж байгаа 9 сургуулийн оюутнуудад дэмжлэг үзүүлэн авьяаслаг 30 оюутнуудыг шалгаруулан нэг жилийн сургалтын төлбөрт 300,000 төгрөгийн сургалтын тэтгэлэг олгон орон нутгаас 12, нийслэлээс 18 оюутан орж, эмэгтэй 11, эрэгтэй 19 оюутанг хамруулсан. Дээрхи хөтөлбөрийг 2007-2008 оны хичээлийн жилд “Ирээдүйн түлхүүр” “Зориг” сантай  хамтран үргэлжлүүлэн ар гэрийн гачигдалтай тэргүүний 6 оюутанд олгосон.

Түүнчлэн АНУ-ын Азийн сантай хамтран “ Эрдмийн цацраг” ном түгээх арга хэмжээг оюутан залуучуудын боловсрол, сэтгэхүй, оюуны чадавхийг хөгжүүлэхэд чиглэгдсэн англи хэл дээрхи 3000 гаруй номыг Дархан-уул аймгийн 13 их, дээд сургууль, Ховд, Говь-Алтай аймаг, Нийслэлийн 20 гаруй их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд өөрсдөө хүргэн өгч оюутны хөрөнгө оруулт хийсэн.

ОХУ-ын Казань хотноо 2007 оны 4 сарын 19-22 ны өдрүүдэд болсон Олон улсын оюутны спортын хөгжлийн семинарт 36 орны төлөөлөгчдийн хамт МОСХ-ны ерөнхийлөгч Д. Баясгалан, ЕНДарга нар оролцон Д. Жаргалсайхан нь “Монголын оюутны спортын хөгжилт”  сэдвээр илтгэл тавин хэлэлцүүлэн оролцогчдоос өндөр үнэлэлт авлаа.

Тайландын Бангкок хотын “Таммасат” их сургууль дээр ОУОСХ-ны эрдэм шинжилгээний ээлжит их хурал болж нийт 300 гаруй илтгэл ирснээс 95 илтгэл шалгаран нэгдсэн хуралдаанд тавигдсан. Монголын талаас МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан “Монголын Оюутны спортын хөгжлийн чиг хандлага ба үйл ажиллагаа”, МОСХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа “Монгол улсын Нийтийн биеийн тамир, спортын хөгжил”, ҮБТДС-ийн багш Л.Гүндэгмаа, Д. Туяа нарын  “Эмэгтэй оюутнууд  аэробикээр хичээллэсэнээр бие бялдрын хөгжилд гарах  нөлөөлөл”  зэрэг сэдвүүдээр илтгэл тавин хэлэлцүүлж хуралд оролцогчдоос өндөр үнэлэлт авч сертификат гардан авсан. Энэхүү хуралд МУБИС-ийн БТДС-ийн багш, доктор О. Уранчимэг урилгаар оролцсон байна.

Мөн Улаанбаатар хотноо 2007 оны 10 сард Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор болсон олон улсын эрдэм шинжилгээний их хуралд 10 орны судлаачид оролцсны дотор МОСХ-ны ерөнхийлөгч Д. Баясгалан “Оюутны спортын өнөөгийн байдал, олон улсын хэмжээнд дэх үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавин оролцсон юм. Монголын спортын холбоод дотроос МОСХ –ны илтгэл ганцаараа хэлэлцүүлэгт багтан орсон.
Биеийн тамир спортын улсын хороотой МОСХолбоо  хамтран 2007 оны 12 сарын 5 ны өдөр их, дээд сургуулиудын багш, оюутнуудын дунд “Биеийн тамирын боловсролын шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний онол- практикийн бага хурлыг зохион байгуулж 15 сургуулийн 47 гаруй  илтгэл тавигдан эхний 3 байрт шалгарсан багш, оюутнуудыг шагнаж урамшуулан цаашдын эрдэм шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлсэн.

МОСХ нь төвийн хэвлэл, мэдээллийн 30 гаруй байгууллагатай ойр дотно хамтран ажиллаж өдөр тутмын ажлын мэдээ, мэдээллээ солилцон ажиллаж байна. Үүнд: МҮОНТ-ийн Чандмань студи, “ТВ9” телевиз, “Өдрийн сонин”, “ Ардын эрх” сонин, “Оллоо”, “News.mn” сайтууд, Монцамэ, Хурд агентлагуудтай байнга харилцаатай  хамтран ажиллаж байна. Оюутны спортыг сурталчлан дэлгэрүүлэх чиглэлээр холбооны үйл ажиллагаа, тэмцээн зохион оролцсон зэрэг олон талаар  өргөн олон түмэнд таниулах үүднээс хэвлэлийн мэдээ, нийтлэл 600, телевиз, радиогийн сурважлага, мэдээлэл 180 удаа бэлтгэж  орон даяар сурталчилан орон тооны бус ажилтныг авч ажиллуулсан нь үр дүнгээ өгч спорт сонирхогчид, олон түмний дунд  “Оюутны спорт” гэсэн ойлголтыг төлөвшүүлэн тогтооход чухал хувь нэмэр орууллаа. Жил бүр уламжлал ёсоор Монгол Улсын шилдэг оюутан тамирчдыг шалгаруулан шагнаж урамшуулан оюутан залуучуудыг биеийн тамир, спортоор хичээллэх, сонирхол, идэвхийг дэмжиж, спортын амжилт, ололтыг дэмжиж сурталчлан ажилласан.

МОСХ-ны Вэб сайтыг /www.mssf.mn/ шаардлагатай мэдээ, мэдээллээр англи монгол, англи хэлээр гарган ажиллаж байна. Түүнчлэн Монголд болж буй Азийн болон ДОАШТ-ний үеэр энэхүү сайтаа хувирган ашиглаж ирлээ. Оюутны спортын тэмцээн бусад арга хэмжээнд  төвийн бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлч, төлөөлөгчдийг тогтмол урьж, хэвлэлийн бага хурлууд зохион байгуулан оролцуулан хамтран ажиллаж тухайн цаг  үеийн мэдээллийг шуурхай хүргэж ирэв.

Түүнчлэн АОСХ-ны www.ausf.org вэб сайт, жил бүрийн “AUSF Magazine” сэтгүүл, ОУОСХ-ны вэб сайт www.fisu.net, улирал тутмын “FISU Magazine” сэтгүүлд МОСХ-ноос тогтмол мэдээ, мэдээлэл явуулж хэвлүүлэн гаргах арга хэмжээ авч байна.
Найм
Оюутны спортыг хөгжүүлэх үйлст хувь нэмэрээ оруулан зүтгэл гарган идэвхтэй ажиллаж байгаа багш, оюутан 50 гаруй хүнийг төр, засгийн болон олон нийтийн байгууллагуудын шагнал, одон, медалиудаар шагнуулах ажлыг тодорхойлон зохион байгуулав. Жил бүр уламжлалт болгон МОСХолбооны  “Оюутан шилдэг тамирчин”-аа шалгаруулан хүндэт өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулж байна.

Универсиад наадам, ДОАШТэмцээнд эхний 3 байранд шалгарч алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдыг МОСХ-ноос тодорхойлон Засгийн газрын мөнгөн шагнал олгуулах арга хэмжээг зохион байгуулж байна. 2005-2007 онуудад нийтдээ 35 тамирчин 200 орчим  сая төгрөгний мөнгөн шагналыг хүртээд байна. Засгийн газрын журмын дагуу оюутан тамирчид алт 10, мөнгө 5, хүрэл 3 сая төгрөг хүртэх бололмжтой байна. Харин 2008 онд медаль хүртсэн шатар, бокс, буудлагын тамирчдын мөнгөн шагнал одоо хүртэл олгогдоогүй БТСУХ, ЭМЯаманд саатан хүлээгдээд байна. Түүнчлэн энэ тэмцээнээс медаль хүртсэн тамирчид өөрсдийн цол зэргээ нэмэгдүүлэн олон улсын хэмжээний мастерийн цол хэргэмийг улсын цол, зэргийн комиссын болзолын дагуу хүртэж байна. МОСХ-ны төв аппаратын  байрыг БТСУХ-той түрээсийн гэрээ байгуулан СТО-ны 304 тоотод 2007 оноос шилжүүлэн байнгын үйл ажиллагаатай байлган 6 сая төгрөгний хөрөнгө оруулалт засвар үйлчилгээ хийж орчин үеийн Евро офисын мебель, комьпютер, канон, скайнер бусад аппарат, хэрэгслүүдийг худалдан авч төхөөрөмжлөн, ажилтануудын цалин хөлс, харилцаа холбооны зардлыг цаг тухайд нь шийдвэрлэн өгч байна.

Олон улсын болон тивийн аваргын тэмцээн, “Универсиад”-ыг Зохион байгуулах хороотой байнгын өдөр тутмын харилцаатай байж баг, тамирчдын мэдүүлэг, бусад мэдээллүүдийг солилцох үүднээс Холбоонд 24 цагийн интэрнэт ажиллуулан,  вэб сайттай болж,  факс,  нэг утсыг гадаад эрхтэйгээр  нээж ажиллуулж байна. Холбооны гурван ажилтанг бүрэн орон тоогоор ажиллуулах болсон нь үр дүнгээ үзүүлж байна.

2004-2008 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн дагуу жил бүрийн ажлын төлөвлөгөөнд тодорхой ажлуудыг тусган удирдах зөвлөлийн хэмжээнд хэлэлцүүлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ирлээ. Холбооны  зөвлөлийн гишүүдийн хурлаар өнгөрсөн жилийн тайланг сонсгох, ирэх оны ажлын төлөвлөгөө, төсөв батлаж бусад шийдвэрлэх олон талт асуудлыг авч хэлэлцэж байгаа юм.

Тайлангийн хугацаанд МОСХ-ны Зөвлөлийн гишүүдийн хурлыг 2005-2008 онуудад 5 удаа хуралдуулж бодлогын болон үйл ажиллагаа, зохицуулатын  шинж чанартай 30 гаруй асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэлээ.Үүний дотроос Оюутны спортын их наадмын тухай болон Дэлхийн оюутны аварга шалгаруулах чөлөөт, сонгомол барилдаан, азийн оюутны аварга шалгаруулах ширээний теннисны тэмцээнийг зохион байгуулах тухай” гэх мэт удирдлага, зохион байгуулалтын болон цаг үеийн гол чухал бичиг баримтыг батлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан.

Холбооны бүх бичиг баримтийг эмх цэгцтэй бүртгэн хадгалж, архивлав. Жил бүр  холбооноос 120 гаруй албан тоот, удирдлагын шинжтэй материалуудыг гадаад, дотоодод явуулж, 100 орчим албан тоот, заавар, бичиг баримтийг дотоод, гадаадын байгууллагаас хүлээн авч хариуг нь цаг тухайд нь илгээж байна. Холбооны эмблем бүхий  аяга, дарцаг, тэмдгийг БНСУ, БНХАУ-д захиалан хийлгэж гадаад, дотоодын зочдын бэлгэнд гардуулан өгдөг уламжлалтай боллоо.

МОСХ-ноос гишүүн байгуулагуудыг гэрчилгээжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд гишүүн байгууллагууд татвараа өгөх дээр татвар дутагдалтай  байгаа ба жил бүр татвараа шилжүүлэхгүй зөвхөн тэмцээнд оролцож байгаа байгууллагууд татвараа тогтмол төлж байна. Иймд гишүүнчлэлийн дагуу татвараа төлж байхыг ИДС-ийн удирдлагуудад анхааруулж байна.

Шинэ спортыг хөгжүүлэх асуудлаар МОСХ-ны дэргэдээ софтбол, течкбол,модон бөмбөг зэргийн холбоодыг байгуулан үйл ажиллагаагаа өргөтгөв. Эдгээрээс модон бөмбөгийн төрөлд  дотоодын 5 тэмцээнийг зохиож,  Тайвань, Индонез улсад тэмцээнүүдэд баг тамирчдаа оролцуулж байна.

БТСУХороотой хамтран  2009 онд оюутны спортын  хоёрдугаар их наадмын тэмцээнүүдийг зохион байгуулах, 2009 оны 2 сард БНХАУ-ын Харбин, 2009 оны 7 сарын 2-12- нд Серби улсын нийслэл Белград хотноо болох Дэлхийн оюутны спортын өвөл, зуны спортын “Универсиад” их наадмуудад Монголын баг тамирчдаа бэлтгэн оролцуулах зэрэг арга хэмжээг авах зорилт тавьж байна. Түүнчлэн АОСХ-ны шугмаар 4 сард Шриланка улсад болох шатрын тэмцээн, 8 сард Тайланд улсад болох Азийн эмэгтэй оюутан волейболчдын тэмцээнд баг тамирчдаа бэлтгэн ажиллах юм.

Бид  дөрвөн жил тутамд ямар нэгэн ОДАШТ-нийг Монгол оронд  явуулах бодлого баримтлаж байгаа ба  2007 оны 1 сард Италийн Турин хотноо болсон ОУОСХ-ны ГХ-ны хурлаар 2010 онд Улаанбаатар хотноо боксын ОДАШТ-ний зохион байгуулах эрхийг авсан. Эрх авахад Засгийн газар, ЭМЯ, Сангийн яам, БТСУХ туслалцаа үзүүллээ. Энэхүү шийдвэрийг үндэслэн Засгийн газрын тогтоол 2007 оны 6 сард 149 тоот тогтоол гарган, МУ-ын Ерөнхий сайдын 6 сарын 20-ны өдрийн 58 тоот захирамжаар ЗБХороо байгуулагдан уг тэмцээний бэлтгэл ажлыг 3 жилийн өмнөөс эхлүүлэв. Тэмцээний сурталчилгаа, хэвлэлтийн материалыг  2007 оны 6 сард Улаанбаатар хотнооо болсон 24 дүгээр Азийн боксын АШТэмцээний үеэр болон 2008 оны 9 сард ОХУ-ын Казань хотноо болсон боксын ОДАШТ-ний үеэр тараан хийж, холбогдох урилгыг гардуулан өгч бэлтгэл ажлыг амжилттай ханган зохион байгуулах арга хэмжээ авч байна. Уг тэмцээнд дэлхийн 50 орны баг тамирчдыг оролцуулахаар төлөвлөж байна.

Цаашид тавих зорилт

  1. МОСХ-ноос оюутан залуучуудыг бие даан биеийн тамир спортоор хичээллэх нөхцөл бололцоог бүрдүүлэх, сонирхолыг төрүүлэх, тэднийг эрүүл чийрэг бие бялдартай иргэн болгон  төлөвшүүлэх ажлыг эрчимжүүлэх
  2. Оюутны спортын хөдөлгөөний үндэсний хэмжээнд эрчимтэй өрнүүлэх тэдний  дунд зохион  байгуулах арга хэмжээний төрөл, чанарыг сайжруулах, биеийн тамирын багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарах
  3. Үндэсний  болон олон улсын түвшинд спортын амжилтаа ахиулах, оролцоог нэмэгдүүлэх,
  4. Гадаад харилцаагаа өргөжүүлэх, олон талт идэвхитэй хамтын  ажиллагааг хөгжүүлэх
  5. Оюутны спортоор хичээллэгчдийн материаллаг нөхцөл бололцоог дээшлүүлэхэд анхаарах, оюутны спортын төвийг байгуулах,
  6. 2010 онд Улаанбаатар хотноо боксын ОДАШТ-ний амжилттай зохион байгуулах,
  7. МОСХ-ны хөдөө, орон нутаг дахь Салбар зөвлөлийн ажлыг тогтмолжуулах ялангуяа хангай, төв, зүүн бүсийн аймгуудын Салбар зөвлөлийн ажлыг шинэ шатанд гаргаж бүсийн наадмыг зохион байгуулах,
  8. МОСХ-ноос зохиож байгаа ажилд спортын маркетинг, менежментийн үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллаж, санхүү, эдийн засгийн чадавхиа нэмэгдүүлэн ажиллана.

Дүгнэлт:

МОСХ-ноос оюутан залуучуудын дунд зохиох ажлын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулснаар тус холбооны үйл ажиллагаа жигдэрч, тэмцээн, наадамд оролцогчдын цар хүрээ, амжилт урьд жилүүдээс ахиц гарлаа. Их, дээд сургуулиуд, коллежийн оюутан тамирчин, багш, эрдэмтэн, профессоруудын өмнө хүлээсэн үүрэг, ОУОСХ-ны үйл ажиллагаанд идэвхтэй  оролцох МОСХ-ны 2004-2008 оны үйл ажиллагааны Хөтөлбөрийг үндсэнд нь амжилттай ханган биелүүлсэн.

Манай улсад болсон Азийн болон Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохиогдсон нь Олон улсын оюутны спортын хөдөлгөөний үзэл санааг сурталчилан дэлгэрүүлэх, Монголын оюутны спортын хөгжилд чухал хувь нэмэр оруулан нэр хүндийг нь нэмэгдүүлэх, эх орноо дэлхий нийтэд өргөн сурталчилахад үнэтэй хувь нэмрээ оруулсан арга хэмжээ боллоо.
Өнгөрсөн хугацаанд МОСХ-ны түүхэнд төдийгүй Монгол улсын  спортын түүхэнд онцлох үйл явдал болж Дэлхийн оюутны спортын зуны их наадам Универсиад наадам, ДАШТ тэмцээнээс удаа дараа алт, мөнгө, хүрэл медалийг хүртэн оюутны спортын амжилт олон улсын түвшинд ахилаа.

Цаашид бид бүхий л асуудлыг хууль эрх зүйн хүрээнд,  амжилт гаргах орчин нөхцлийг бүрдүүлж, үндэсний болон дэлхийн оюутны спортын ”Универсиад” өвөл, зуны спортын их наадам, Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнүүдэд  Монгол улсын  баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулан ажиллах болно.